ШҮҮХ ХУРАЛ: Хөгжлийн банкны 25 тэрбум төгрөгийг Чингисхаан банканд 14 %-ийн хүүтэй хууль бусаар хадгалж, хохирол учруулжээ

2023 оны 4 сарын 19

Arslan.mn

80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох Хөгжлийн Банкны гэх эрүүгийн хэргийн анхны шүүх хурал гуравдугаар сарын 2-нд эхэлсэн ч хойшлогдсон билээ.

Улмаар дөрөвдүгээр сарын 17-ны даваа гарагт 08:30 цагаас Улаанбаатар чуулгын байранд эхлэхээр товлогдсон. Шүүх хурал хоёр өдөр үргэлжиллээ. Өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Прокурорын байгууллагаас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч нарын яллах дүгнэлтийг танилцуулж байна. 

Хөгжлийн банкны дэд захирлаар ажиллаж байсан Б.Чойжилжалбуу нь тус банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр, Экспорт, импорт, худалдааны санхүүжилтийн газрын захирал Б.Амгалан, банкны мэргэжилтэн А.Хүчитбаатар нартай үйлдлээрээ санаатай нэгдэж, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан.

Улмаар Банкны тухай хууль болон Монголбанкны ерөнхийлөгчийн мөнгөн хадгаламж байршуулах үйл ажиллагааны журмыг тус тус зөрчин, мөнгөн хадгаламж байршуулах гэрээг хууль бусаар байгуулан Чингисхаан банканд 25 тэрбум төгрөгийг 365 хоногийн хугацаатай жилийн 14 хувийн хүүтэй байршуулсан байна.

Тодруулбал, цахим хаягаас Капитрон, Чингис хаан, Төрийн банк, Хас банк, Худалдаа хөгжлийн банк, Хаан, Голомт, Улаанбаатар хотын банк, Тээвэр хөгжлийн банк, Богд банк руу мөнгөн хадгаламжийн хүүгийн санал авах тухай мэйл хүргүүлж, мөн Чингис хаан банк, Кредит банкнаас мөнгөн хадгаламж байршуулах хүүгийн санал ирүүлсэн боловч сонгон шалгаруулалт явуулахгүйгээр Чингис хаан банкинд 25 тэрбумыг 365 хоногийн хугацаатай жилийн 14 хувийн хүүтэй байршуулах тухай, мөнгөн хадгаламж байргуулах татан төвлөрүүлэх Актив пасив хөрөнгийн удирдлагын захирлын шийдвэрийн хуудсыг боловсруулж тус шийдвэрийн хуудсыг тус газрын нөөцийн удирдлагын захирал Б.Амгалан хянаж баталгаажуулан Актив пасив хөрөнгийн удирдлагын захирал Б.Чойжилжалбуу шийдвэрлэж, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр, Б.Чойжилжалбуу нар нь 2018 оны арванхоёрдугаар сарын 19-ны өдөр Чингис хаан банкинд мөнгөн хадгаламж байршуулах гэрээг хууль бусаар байгуулж, 25 тэрбумыг тус банкинд байршуулж давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банкинд их хэмжээний хохирол учруулсан.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
646266
1 эможи

ХӨГЖЛИЙН БАНК

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up