Банкуудын 1 хувийн шимтгэлтэй холбоотой шүүх хурал хаалттай болж байна

2023 оны 4 сарын 10

Иргэн арилжааны банкнаас 10 сая төгрөгийн зээл авахад 100 мянган төгрөгийг суутгаад 9.9 сая төгрөг шилжүүлдэг. Үүнийг ШӨХТГ-аас үндэслэлгүй суутгал гэж үзэн арилжааны нэр бүхий 9 банкийг тус бүр 20 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан.

Гэвч банкнуудын зүгээс энэ шийдвэрийг хууль бус гэж үзэн шүүхэд хандаад буй юм. Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2023.04.10/ дээрх зөрчил, гомдолтой холбоотой шүүх хурал болж байна. Нууцын баримттай тул шүүх хурал хаалттай болж буйг эх сурвалж мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646004
0 эможи

keyboard_arrow_up