Төрийн банк “Хүндэтгэлийн аян-2023“-аа зарлаж байна

2023 оны 1 сарын 31

Arslan.mn

Монгол Улсын өнцөг булан бүрд 500 гаруй салбар нэгжээрээ дамжуулан банкны цогц үйлчилгээг үзүүлдэг Төрийн банк нь 10 дахь жилдээ нийт ахмад харилцагчдадаа зориулан “Хүндэтгэлийн аян”-аа зарлаж байна. Энэ удаагийн “Хүндэтгэлийн аян”-аар Төрийн банкны хамгийн өндөр настай 93 ахмад харилцагчдадаа хүндэтгэл үзүүлж сар шинийн мэндчилгээ дэвшүүлэн гарын бэлэг гардуулна.

Мөн 2023 оны 01-р сарын 18-ны өдрөөс эхлэн 02-р сарын 18-ны өдрийг дуустал хугацаанд Төрийн банканд шинээр хадгаламж нээлгэсэн, хадгаламждаа орлого нэмсэн, шинээр тэтгэврийн данс болон карт нээлгэсэн мөн тэтгэврийн зээл авсан ахмадуудын дунд урамшуулалт аян зарлаж нийт 37 харилцагч ахмадуудаа урамшуулахаар болжээ.

Аяны урамшуулалд:

  • 31 харилцагчийг “Эрүүл иргэн” хадгаламжийн алтан багцыг 100,000 төгрөгөөр нээлгэх эрх
  •  Гурван харилцагчийг “Эрүүл иргэн” хадгаламжийн 400,000 төгрөгийн багцтай оношилгоонд хамрагдах эрх
  • Гурван харилцагчийг 1,000,000 төгрөгийн хадгаламжийн эрхээр тус тус урамшуулна.

“Хүндэтгэлийн аян-2023” аяны урамшууллын эздийг 2023 оны 02-р сарын 19-ний өдөр Төрийн банкны State Bank of Mongolia (Төрийн банк) фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулна.

Эрхэм харилцагч Та бүхэн XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх харагчин туулай жилдээ Эвийг хичээж, сайныг бэлгэдэн, сайхан шинэлээрэй!

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644381
0 эможи

Төрийн банк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up