Монголбанкны газрын захирал Т.Амарсайхан ТЭРБУМТНУУДЫН нэг

2023 оны 1 сарын 13

Arslan.mn

Ерөнхий сайд өнгөрсөн пүрэв гарагт "Монголбанкны газрын дарга нарт хандаж хэлье, ББСБ-уудаа одоо больцгоо. Бүгдийг нь зарлаж, цэгцэлнэ" хэмээн мэдэгдсэн. 

Тэгвэл төрийн мөнгөний бодлогыг тодорхойлж буй төв банканд ажилладаг ББСБ-тай эрхмүүдийг цувралаар хүргэхээр бэлтгэлээ. Монгол банкны салбар хариуцсан захирал Т.Амарсайхан. Түүний хувьд "Бат энд Инвест" банк бус санхүүгийн байгууллагын үүсгэн байгуулагч. Тус банк бус санхүүгийн байгууллагыг 2007 онд үүсгэн байгуулсан. Өдгөө 15 жил үйл ажиллагаагаа явуулж буй.

Т.Амарсайхан нь  2018 онд тус ББСБ-ын хувь эзэмшигчээр нэрээ татуулсан ч эцсийн өмчлөгч хэвээр байгаа гэдгийг тодотгох хэрэгтэй. Түүний хувьд тус ББСБ-аа нээхдээ Монголбанкны Төлбөрийн тэнцлийн статистик, судалгааны хэлтэст эдийн засагчаар ажиллаж байв. Үүнээс хойш ахлах нягтлан бодогч, Төлбөрийн бодлого, зохицуулалтын хэлтсийн захирал, Тайлан бүртгэлийн газрын захирлын албан тушаал хашсан. Харин 2019 оноос өнөөдрийг хүртэл Монголбанкны Дотоод aудитын газрын захирлын албыг хашиж байгаа юм. Түүний хувьд  ийнхүү төв банкинд 12 жил тасралтгүй удирдах албан тушаал хашихдаа өөрийн бизнесээ ч өргөжүүлсэн.

Өнөөдөр Т.Амарсайхан захирал барилга, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг АРВАН компанитай. Бүр тодруулбал, Ган орд констракшн ХХК, Чингисхаан таун ХХК, Ай Ти холдинг ХХК, Гео трасс ХХК, Харанга холдинг ХХК, Минсикон ХХК, Баянзүрх тохижилт ХХК, Глобал лайн ХХК, МОС ХХК, Эндожен медикал центр ХХК-иуд түүний нэр дээр байна. 

Т.Амарсайханы жилийн орлого 182 сая төгрөг, гэр бүлийн гишүүдийнх 219 сая төгрөг. Олон жил төрийн өндөр албан тушаал хашсан, олон хувийн компанитай түүний хувьд үл хөдлөх НЭГ тэрбум 514 сая төгрөгийн үнэлгээтэй, 410 сая төгрөгийн эзэмших эрхтэй хоёр газартай, НЭГ тэрбум 739 сая төгрөгийн хадгаламжтай гээд түүнийг Монголын ТЭРГҮҮН баячуудын нэг гэдгийг тодотгох МӨНГӨН ДҮН олон байна. 

 

 

Эх сурвалж: shuud.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
1
644130
3 эможи

Иргэн
2023-01-13 23:10
Банкныханыг сайн шалга!!! Иргэд болон компаниудад зээл өгөх гэж дандаа хэрэггүй юм нэхэж дарамталж, хувь авдаг!!!Хувь хувьсгалын банкныхан бүгд адилхан
Зочин
2023-01-13 20:12
Шалгаарай
Зочин
2023-01-13 13:11
zailaa
keyboard_arrow_up