Хөгжлийн Банкнаас олгосон зээлийн 994.7 тэрбум төгрөг нь ЭРГЭН ТӨЛӨГДЖЭЭ
2022 оны 12 сарын 28
Хөгжлийн Банк 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хойш арванхоёрдугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 994.7 тэрбум төгрөгийн зээл барагдуулжээ.
Үүнээс
- 724.4 тэрбум төгрөгийг бэлэн мөнгөөр,
- 89.7 тэрбум төгрөгийг өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр,
- 180.6 тэрбум төгрөгийг үнэт цаасаар төвлөрүүлээд байна.
Нийт 14 зээлдэгчийн зээл хаагдсанаас 12 зээл нь бэлнээр буюу 278.3 тэрбум төгрөгөөр, хоёр нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр хаагдав.
Хөгжлийн Банк нь 2022 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдрийн байдлаар 53 зээлдэгчийн 2.7 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний багцын үлдэгдэлтэй байна.
Үүнээс 31.1% нь төрийн өмчит компанийн найман зээлдэгчийн 736.7 тэрбум төгрөгийн, 73.4% нь хувийн хэвшлийн 45 зээлдэгчийн хоёр их наяд төгрөгийн зээл, хүүгийн үлдэгдэл байна гэж Монгол Улсын Хөгжлийн Банкнаас мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









643751
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс