ЖДҮ-ийн ЗЭЭЛИЙГ арваннэгдүгээр сараас олгож эхэлнэ

2022 оны 9 сарын 28

Arslan.mn

ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлийг ирэх 11 дүгээр сараас олгохоор болжээ. Тус хөнгөлөлттэй зээлийг олгох үйл ажиллагаа сонгон шалгаруулах журмын дагуу, гуравдугаар шатанд төсөл хэрэгжих ААН-үүдийн бодит байдалтай газар дээр нь танилцаж дуусч байна. Энэ талын нарийвчилсан үнэлгээг 20 аймагт хийж, одоо Төв аймаг болон нийслэлд үргэлжилж байна.

Нарийвчилсан үнэлгээ хийж оноогоо тавьж дууссаны дараагаар ЖДҮ-ийн газар 10 дугаар сард сонгон шалгаруулалтын хурлаа хийж, шалгарсан ААН-үүдэд 11 дүгээр сараас зээлийг олгож эхлэх нь. Энэ жилээс эхлэн хүнсний үйлдвэрүүдийг дэмжих чиглэлд түлхүү ажиллаж байгаа аж.

Энэ онд олгох хөнгөлөлттэй зээлийн төслийн сонгон шалгаруулалтад 867 ААН нийт 105.4 тэрбум төгрөгийн санхүүжилтийн хүсэлт ирүүлжээ. Үүнээс 571 ААН-ийн 82.4 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг баталгаажуулсан байна. Эдгээрээс 63.9 хувь нь 100 хүртэл сая төгрөгийн зээл хүсчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640840
0 эможи

keyboard_arrow_up