Банкны орон зайг зээлийн аппликейшнууд ЭЗЭЛЖ ЭХЛЭВ

2022 оны 9 сарын 15

Arslan.mn

Энэ оны зургадугаар сард Монголбанк бодлогын хүүгээ нэмсэн. Үүнээс шалтгаалж, арилжааны банкууд ипотек болон бизнес, автомашины зээлээ хумиж, шалгуураа чангаруулсан. Улмаар иргэд бизнесээ өргөжүүлж, амьжиргаагаа таслахгүйн тулд хүү өндөртэй ч хамаагүй зээл авахыг эрмэлзэж эхлэв. Сүүлийн жилүүдэд цахим зээл буюу аппликейшн байнгын хэрэгцээ болоод буй. Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй 30 гаруй аппликейшн үйл ажиллагаа явуулдаг. Тэдгээрийн хэрэглээнд нэвтэрсэн оргил үе нь 2020-2021 он буюу цар тахлын эд үе байна. Учир нь хатуу хөл хорионы үеэр бизнес эрхлэгчид хаалгаа барьж, өрийн дарамтад орох нь ихэссэн. Аппликейшнүүд ББСБ-уудын адил үйл ажиллагаа эрхэлдэг тул Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авах ёстой аж. Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн мэдээлэл тус хорооны вэб сайтад нээлттэй байсан тул дээрх 30-аад аппликейшн зөвшөөрөл авсан эсэхийг шалгав. Ингэхэд 14-ийнх нь мэдээлэл олдсонгүй.

Аппликейшний зээлийн шалгуур банкныхаас хялбар, хугацаа бага шаарддаг аж. Банкинд хүсэлт өгөхөд удахаас гадна НДШ-ийн лавлагаа, өөр газар давхар зээлтэй, хамтран зээлдэгч найдвартай эсэх зэргээр маш олон зүйл нотлох шаардлагатай. Тэгвэл цахим зээл нь иргэний үнэмлэхээ уншуулж, “И-Монголиа”-аас НДШ болон “зээлийн мэдээллийн сан”-гийн лавлагаан дээр үндэслээд, 20 мянгаас нэг сая хүртэлх төгрөгийн зээлийн эрх үүсэж, харилцах данс руу нь ордог. Албан бус судалгаагаар 10 хүн тутмын долоо нь цахим зээлтэй. Харин тэдний 34.1 хувь нь хэд хэдэн аппликейшнээс зэрэг зээл авчээ. Жишээлбэл, иргэн Д “Өмнөх зээлээ дарахаар ЛэндМн, Нөмөр, Энт кредит, Соно гэсэн аппликейшнээс тойрог хэлбэрээр 200-800 мянган төгрөгийн зээл авсан” гэв.

Зээл авсан зарим иргэнээс тодруулахад “зээлээ хугацаанд нь төлөөд байвал бонус оноо нэмэгдэж, түүгээрээ хүү бууруулах, зээлийн эрхээ өсгөх давуу тал бий болдог. Иргэн Д-гийн хувьд “Соно” аппликейшнээс анх 80 мянган төгрөгийн зээл авдаг байсан бол одоо 640 мянган төгрөгийн зээл авах эрхтэй болсон аж. Харин хүү нь харилцан адилгүй байна. Тухайлбал, “Нөмөр” 4.4-5.3, “Соно” 1-10 хувийн хүүтэй бол “ЛэндМн” 3-5 хувийн хүүтэй  байгаа юм.

Цахим зээлийн үйлчилгээ нь нэг талаараа давуу талтай ч нөгөө талаараа хэрэглэгчдэд сул тал бий болгох магадлал өндөр юм. Шаардлагатай зээлээ авдаг нэгэн байхад онцын шаардлагагүй зээл авч өрийн дарамтад орох эрсдэлтэй

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
640427
1 эможи

keyboard_arrow_up