“Гантиг Вилла“ хотхоныг Хөгжлийн банк 86.6 тэрбум зээлийнхээ өрөнд авлаа

2022 оны 9 сарын 14

Arslan.mn

“Монгол мах экспо” ХХК болон Капитал банкны зээлийн төлбөрт ХУД-ийн 11 дүгээр хороонд баригдаж буй “Гантиг вилла” хотхоны есөн блок барилгыг Хөгжлийн Банкны нэр дээрээ  бүртгэлжүүлснийг мэдээллээ. 

Тодруулбал, Монгол Улсын Хөгжлийн Банкнаас “Монгол мах экспо” ХХК-ийн санаачлан хэрэгжүүлэх “Мах боловсруулах цогцолбор төв байгуулах” төсөлд зориулж 2017, 2018 онуудад гурван удаагийн нийт 31.8 тэрбум төгрөгийн зээл олгосон байдаг. Гэвч уг зээлийн эргэн төлөлт хангалтгүй болж чанаргүй зээлийн ангилалд шилжсэн. Тиймээс Хөгжлийн банкнаас “Монгол мах экспо” ХХК, хамтран хариуцагч “Бишрэлт пропертиз” ХХК, “Веллмарт” ХХК-аас 32.1 тэрбум төгрөгийг эргэн төлүүлэхээр нэхэмжлэлийг шүүхэд гаргасан юм.  

Мөн Монгол Улсын Хөгжлийн Банк нь УИХ болон Засгийн газраас батлагдсан зургаан хөтөлбөрийн хүрээнд 92 төсөлд зориулан Капитал банктай “Дамжуулан зээлдүүлэх гэрээ”-г байгуулж 73.6 тэрбум төгрөгийн зээл олгосноос өнөөдрийн байдлаар 54.4 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэл байна.

Дээрх хоёр зээлийг Хөгжлийн Банкнаас олгох үед нэг эзэнтэй, харилцаа хамаарал бүхий компаниуд байсан нь тогтоогдсон. Тиймээс “Монгол мах экспо” ХХК болон Капитал банкны хувьцаа эзэмшигч “Бишрэлт холдинг” ХХК нь эдгээр зээлийн өрийг барагдуулах үүрэг хүлээж байна. Дээрх байгууллагуудаас “Өр төлбөр барагдуулах санал” ирүүлсний үндсэн дээр талууд 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр “Өр төлбөр барагдуулж, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх тухай” гэрээг байгууллаа. Гэрээний үндсэн дээр зээлдэгч болон барьцаалуулагч нараас “Монгол мах экспо” ХХК болон Капитал банкны нийт зээлийн үлдэгдэл болох 86.6 тэрбум төгрөгт “Гантиг вилла” хотхоны 9 блок барилгыг 2022 Ингэснээр "Гантиг Вилла" хотхонд үл хөдлөх хөрөнгө захиалах, худалдан авах нь иргэдэд нээлттэй бөгөөд Монгол улсын Хөгжлийн Банк нь “Гантиг вилла” хотхоныг улсын комисст хүлээлгэн өгөх, худалдан борлуулахад дэмжлэг үзүүлэн ажиллахаар болж байна.

Эргэн сануулахад, АТГ-аас Монгол улсын Хөгжлийн Банкны чанаргүй зээлдэгчдийг шалгах ажлын хүрээнд 2022 оны 2 дугаар сард зөвхөн зээл олгогчоос гадна зээл олгох шийдвэр гаргахад оролцсон албан тушаалтнуудын хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэх, захиран зарцуулах эрхэд хязгаарлалт тогтоосон юм. Үүний нэг нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд баригдаж буй “Гантиг вилла” хотхоны 9 блок барилга байсан. Тус хотхоныг Хөгжлийн Банк өөрийн эзэмшилд бүртгэн авснаар 86.6 тэрбум төгрөгийн чанаргүй зээл эргэн төлөгдөх боломж бүрдэж байна.

Уг "Гантиг Вилла" хотхон нь УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хамаарал бүхий компанийн хэрэгжүүлж буй төсөл гэдэг нь батлагдсан.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640382
1 эможи

keyboard_arrow_up