Гялс банкаар цаг, зардлаа хэмнээд iPhone13 утасны эзэн болоорой

2022 оны 9 сарын 07

Arslan.mn

Төрийн банк харилцагч танд зориулж, санхүүгийн 80 гаруй үйлчилгээг гар утасаараа авах боломжтой “Гялсбанк”-ндаа энэ оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл урамшуулал зарлажээ.

“Гялсбанк” үйлчилгээг ашиглан гүйлгээ хийх, зээл авах, төлөх, картгүйгээр АТМ-ээс мөнгө авах болон орон сууцны төлбөр, татварын төлөлт зэрэг санхүүгийн үйлчилгээгээ хялбараар шийдээд, iPhone13 гар утасны эзэн болох алтан боломжийг Төрийн банкнаас Танд олгож байгаа юм байна.

Сард зургаагаас дээш гүйлгээг “Гялсбанк” хийсэн хэн бүхэн энэхүү урамшуулалт аянд хамрагдах эрхтэй болох бөгөөд дээрх шалгуурыг хангасан харилцагч нараас сар бүр нэг азтаныг шууд лайваар тодруулах аж.

Урамшууллын хугацаанд нийт 8 харилцагчийг тодруулах зорилготой тус аяны 8-р сарын урамшууллын эзнийг 2022.09.07-ны өдөр Лхагва гарагийн 13:00 цагт Төрийн банкны фэйсбүүк хуудсаар тодруулах юм байна.

Хэрэв Та Төрийн банкны Гялсбанк үйлчилгээнд хамрагдаж хараахан амжаагүй бол өөрт ойрхон байрлах тус банкны салбар нэгжид бичиг баримттайгаа хандан нэг удаа бүртгүүлээд, төлбөр тооцоогоо гар утас, бусад ухаалаг төхөөрөмжөөр хурдан шуурхай, хялбар, эрсдэлгүй шийдээрэй.

Цахим эринд амьдарч буй өнөө цагт Төрийн банк нь Гялсбанк үйлчилгээгээ харилцагчдынхаа хэрэгцээнд бүрэн нийцүүлэн, улам хөгжүүлэн ажилласаар байна. Та замын түгжээнд цаг алдалгүй, банканд очиж дараалал хүлээхгүйгээр алтан цагаа хэмнэхийн зэрэгцээ Гялсбанкны урамшуулалт аяндаа оролцон iPhone13 утасны эзэн болоорой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640157
0 эможи

keyboard_arrow_up