Эхний хагас жилд зээлийн өрийн үлдэгдэл ₮4.3 их наядаар нэмэгджээ
2022 оны 7 сарын 19
Энэ оны эхний хагас жилд мөнгөний нийлүүлэлт 27.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 366.9 (1.3%) тэрбум төгрөгөөр буурсныг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.
Мөн нийт зээлийн өрийн үлдэгдэл 23.5 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 4.3 их наяд төгрөгөөр буюу 22.5%-аар өссөн үзүүлэлт аж.
Харин чанаргүй зээл 2.1 их наяд төгрөг болсон байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 145.7 (7.4%) тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт болсон байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
638712
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс