Наадмын өдрүүдэд банкуудын АЖИЛЛАХ ХУВААРЬ
Үндэсний их баяр наадмаар хуульд заасны дагуу долоодугаар сарын 9-18-ны өдрүүдэд бүх нийтийн амралт тохиож буй. Эл өдрүүдэд нийслэл дэх арилжааны банкууд ажиллах цагийн хуваарийг хүргэж байна.
Хаан банк:
Долоодугаар сарын 11-15-ны өдрийг дуустал Хаан банкны бүх салбар нэгж ажиллахгүй. Харин иргэд тус банкны үйлчилгээг цахим сувгууд, АТМ, киоск машинаас авах боломжтой.
Хас банк:
Наадмын амралт буюу долоодугаар сарын 11-15-ны өдрүүдэд Хасбанкны бүх салбар, тооцооны төв амарна. Долоодугаар сарын 18-наас бүх салбар хэвийн цагийн хуваариар ажиллаж эхэлнэ.
Голомт банк:
Долоодугаар сарын 11-15-нд Хан-Уул И Март салбар 09:00-21:00 цаг хүртэл ажиллана. Харин долоодугаар сарын 14-15-ны өдрүүдэд Шинэ Нисэх салбар 09:00-17:00 цаг хүртэл ажиллах юм. Ингэхдээ долоодугаар сарын 18-наас эхлэн хэвийн ажиллаж эхэлнэ.
Төрийн банк:
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд дараах салбар нэгжүүд 11:00-16:00 цагийн хооронд ажиллана.
- Долоодугаар сарын 11-нд "Цэнгэлдэх" тооцооны төв
- Долоодугаар сарын 12-нд "120 мянгат" , "Өргөө" тооцооны төв
- Долоодугаар сарын 13-нд "Таван шар" , "Чингэлтэй" тооцооны төв
- Долоодугаар сарын 14-нд "Өнөр" , "13-р хороолол" тооцооны төв
- Долоодугаар сарын 15-нд "Чулуун овоо", "Баянгол" тооцооны төв
- Бусад нэгжүүд амарна
Ариг банк:
Ариг банкны "Дархан олон улс тооцооны касс", "Дархан зах" тооцооны төвүүд долоодугаар сарын 09-нд 09:00-17:00 цагийн хооронд ажиллана. Бусад салбар нэгжүүд амрах ба долоодугаар сарын 18-наас хэвийн цагийн хуваариар ажиллана.
Худалдаа хөгжлийн банк:









