Төрийн банк: “Эрүүл иргэн” хугацаатай хадгаламж

2022 оны 7 сарын 06

Arslan.mn

Төрийн банк “Дундаж давхаргыг дэмжигч, Үндэсний тэргүүлэгч банк” байх зорилт тавин нийгмийн дундаж давхаргыг дэмжих, иргэдийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх банкны цогц хөтөлбөрийг шат дараатай хэрэгжүүлсээр байна.

Энэхүү ажлын хүрээнд Төрийн банкнаас “Эрүүл иргэн” хадгаламжийн бүтээгдэхүүнийг зах зээлд шинээр нэвтрүүлжээ. Тус хадгаламж нь иргэдийг хадгаламжтай байхыг уриалж банканд хадгаламж нээлгэснээр урьдчилан сэргийлэх үзлэгт хөнгөлөлттэй үнээр хамрагдах боломжийг олгож байгаа бөгөөд сонгосон эмнэлгүүдэд эрүүл мэндийн багц шинжилгээнд хөнгөлөлттэй нөхцөлөөр хамрагдах боломжтой давуу талтай аж.

Өөрөөр хэлбэл Төрийн банкны харилцагч хадгаламждаа тогтмол хуримтлал үүсгэснээр урьдчилан сэргийлэх багцын үзлэгт тогтмол, хөнгөлөлттэй үнээр хамрагдаж боломжийг олгож байгаа юм байна.

Arslan.mn

Өчигдөр буюу долдугаар сарын 5-нд Төрийн банкны төв байранд банкны зүгээс Бизнесийн бодлого төлөвлөлтийн газрын захирал Х.Лхагвасүрэн, Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, судалгааны хэлтсийн захирал Б.Одбаясал “Эрүүл амьдралын жигүүр” ТББ-ыг төлөөлж тэргүүн Д.Сувд-Эрдэнэ, Дөрөвдүгээр эмнэлгийн гүйцэтгэх захирал Б.Золжаргал болон Sun Medical Center эмнэлгийн гүйцэтгэх захирал Э.Анхбаяр нар оролцон шинэ бүтээгдэхүүнээ танилцуулж хамтын ажиллагаагаа эхлүүлж буйгаа зарласан юм.

Иргэн та, Төрийн банкны Монгол орны өнцөг булан бүрд байрлах, өөрт ойрхон салбар нэгжид бичиг баримттайгаа хандан  “Эрүүл иргэн” хугацаатай хадгаламжаа нээлгэн эрүүл мэндийн болон банкны бүх төрлийн үйлчилгээг аваарай.
Arslan.mnЭрсдэлгүй ирээдүйн баталгаа – Төрийн банк

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638476
0 эможи

Төрийн банк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up