УБЕГ: Ипотекийн гэрээний хувийг улсын бүртгэлийн байгууллагад хадгалуулах шаардлагагүй

2022 оны 6 сарын 06

Arslan.mn

Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын/УБЕГ/ даргын 2022 оны А/427 дугаар тушаалаар ”Барьцааны гэрээ /ипотек/-г эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлт /ЭУБ-06 маягт/”-д өөрчлөлт оруулан, ”Барьцааны гэрээ /ипотек/-ний нэмэлт, өөрчлөлтийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлт /ЭУБ-13 маягт/”-ийн загварыг шинээр батлан 2022 оны зургаадугаар сарын 2-ны өдрөөс мөрдөж эхлээд байна.

Банк, санхүүгийн байгууллага иргэн, хуулийн этгээдтэй байгуулсан барьцаа /ипотек/-ны гэрээг хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхдээ улсын бүртгэлийн байгууллагад гэрээний хувийг хадгалуулах шаардлагагүй болж байгаа бөгөөд гэрээнд заасан, эрхийн улсын бүртгэлд тусгавал зохих мэдээллүүдийг дээрх батлагдсан маягтын дагуу хүсэлт гарган, талууд баталгаажуулан ирүүлснээр эрхийн улсын бүртгэлд бүртгэгдэнэ.
Уг хүсэлт нь зөвхөн зээлийн болон барьцааны гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, тэдгээрт нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ зэргийг орлоно. Мэдүүлэг гарган үйлчилгээний хөлс төлсөн баримт, барьцаал, итгэмжлэлийн хувь, нэмэлт өөрчлөлт бүртгүүлэх албан хүсэлт зэрэг баримтууд хавсаргах нь хэвээр болно.

Улсын бүртгэлийн байгууллага Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т заасны дагуу барьцааны эрхийг бүртгэх үндэслэл болсон гэрээнд эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн тухай тэмдэг дарж буцаана, 15.3-т заасны дагуу улсын бүртгэгч маягтад тэмдэглэл үйлдэн, хувийн хэрэгт хавсаргана.

Ингэснээр барьцаалагч (зээлдүүлэгч), барьцаалуулагч (зээлдэгч)-ийн хооронд байгуулсан гэрээний хувь буюу хуудасны тоо буурах, хэд хэдэн үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан зээлийн хувьд барьцаа хөрөнгийн тоогоор гэрээний хувь шаардахгүй байх, барьцаалагч, нотариат, бүртгэлийн байгууллагын ажлын ачаалал буурах, хөнгөн шуурхай, хялбар болох зэрэг ач холбогдолтой байна.

Иймд барьцааны гэрээ болон гэрээний нэмэлт өөрчлөлтийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг батлагдсан маягтын дагуу ирүүлж, барьцааны гэрээ бүртгүүлэх үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, салбар, нэгжүүддээ чиглэл хүргүүлж хамтран ажиллахыг хүсье гэжээ.

УБЕГ-ын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын мэдүүлэг, загварууд татах холбоос энд дарж орно уу.

Барьцааны гэрээ /ипотек/-г эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлт /ЭУБ-06 маягт/ татаж авах

Барьцааны гэрээ /ипотек/-ний нэмэлт, өөрчлөлтийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлт /ЭУБ-13 маягт/ татаж авах

Эх сурвалж: УБЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637641
1 эможи

keyboard_arrow_up