“МИК ХОЛДИНГ” ХК-ийн аудитын тайланд дурдсан ОНЦЛОХ БАРИМТУУДААС
2022 оны 5 сарын 04
Шадар сайд С.Амарсайхан ипотекийн зээлийн 6%-ийг бууруулах, залуу гэр бүлийн зээлийн урьдчилгааг багасгах ЧИГЛЭЛ өгсөн.
“МИК Холдинг” ХК-ийн 2014-2018 оны тайланг ОУ-ын “Эрнст Янг” ХХК хийж гүйцэтгэсэн бөгөөд уг аудитын тайланд дурдсан онцлох баримтуудаас:
- 2014-2018 онд ₮246.0 тэрбумын ашигтай ажиллаж, 2018 онд ₮150 тэрбумыг ХХБ, ₮5 тэрбумыг өөрсдийн хөрөнгө оруулалтын санд оруулсан.
- 2016-2017 онд ХХБ, Улаанбаатар хотын банк нэг бүр нь 1,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 4.1 сая.ш хувьцааг нэг бүрийг нь ₮11,400 (11.4 дахин үнээр) буюу ₮47 тэрбумаар МИК-д буцаан худалдаж онцгой их ашиг олсон.
- Ипотекийн 8 хувийн зээлтэй иргэд зөвхөн 2018 онд ₮211.3 тэрбумын хүүг зээлд төлсөн. Эндээс банкууд ₮34.7 тэрбумыг авч, үлдсэн ₮176.6 тэрбумыг МИК-д шилжүүлсэн.
- МИК энэ ₮176.6 тэрбумаас ₮71.7 тэрбумыг өөрийн хүүгийн цэвэр орлогод бүртгэн үлдэх ₮104.9 тэрбумыг Монголбанкинд шилжүүлсэн байна.
- Иргэдэд олгосон Ипотекийн 8%-ийн зээл 2018 оны эцэст 2,838.8 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй. Үүний 86% буюу 2,445.3 тэрбум төгрөгийг Монголбанк, 16% буюу 447.6 тэрбум төгрөгийг Арилжааны банкууд санхүүжүүлсэн. Энэ санхүүжилтээс МИК Холдинг ХК ₮54.0 тэрбумын илүү санхүүжилтийг эрсдэлийн санд зориулж өөртөө хадгалсан.
- 2019 оноос хойш МИК санхүүгийн тайлангаа олон улсын байгууллагаар баталгааж, олон нийтэд ил тод мэдээлэхээ больсон.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
4
636670
6 эможи
Oyunchimeg
2022-05-08 20:12
8 % зээлийн хүүгээ бууруулж өгөөч 20 жилийн хугацаатай зээл авсан боловч 9 жил төлөөд ч үндсэн зээлрүүгээ ордоггүй хүүгээ л түрүүлж аваад байх юм цөхөрч байна төр засаг минь туслаарай
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс