ТАНИЛЦ: Хөгжлийн банкыг шалгах Түр хороонд Э.Батшугар, Т.Доржханд нарын 11 гишүүн багтжээ
2022 оны 4 сарын 14
УИХ-аас Хөгжлийн банканд хяналт, шалгалт хийх Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийг таван гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан бөгөөд даргаар нь Б.Баттөмөрийг томилсон.
Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн ахалсан Ажлын хэсэг Хөгжлийн банканд хяналт, шалгалт хийхэд эрх мэдэл нь дутаж байгааг тодотгосон байдаг. Улмаар тус Ажлын хэсгээс Хянан шалгах түр хороог байгуулах саналаа хүргүүлсэн байдаг.
Энэ хүрээнд өчигдөр /2022.04.13/ Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Хөгжлийн банкны хянан шалгах түр хороо байгуулах тогтоолын төслийг хэлэлцсэнээр гишүүдийн олонх дэмжсэн юм. Хөгжлийн банкны асуудлыг Хянан шалгах түр хороо 11 гишүүнтэй байхаар тогтов.
Түр хороонд багтсан УИХ-ын 11 гишүүн:
- Д.Батлут
- Э.Батшугар
- Б.Бат-Эрдэнэ
- Ж.Бат-Эрдэнэ
- Л.Мөнхбаатар
- Ц.Мөнхцэцэг
- Ж.Сүхбаатар
- Б.Энхбаяр
- Ж.Батсуурь
- Н.Ганибал
- Т.Доржханд
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
1
636060
3 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс