“Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган”-д Төрийн банк оролцлоо

2022 оны 4 сарын 01

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2022 оны 03 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд Төрийн ордонд “Ногоон санхүүжилт - Бүс нутгийн чуулган” зохион байгуулагдлаа.

Тус чуулганаар Үндэсний тогтвортой санхүүжилтийн замын зураг гаргаж батлах, ногоон санхүүжилтийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх чиглэлээр бүс нутгийн уриалга гаргах, ирэх сарын эхээр болох “Монголын эдийн засгийн форум 2022”-ын нэгдсэн хуралдаанд санал, зөвлөмжийг танилцуулах зорилготойгоор хэлэлцүүлгүүд өрнөсөн юм.

Энэхүү чуулганд Төрийн банк оролцож, ТоС хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй нийгмийн хариуцлагын ажлууд болон ногоон бүтээгдэхүүн үйлчилгээний талаар мэдээлэл өгч ажилласны зэрэгцээ банк санхүүгийн байгууллагууд уур амьсгалын өөрчлөлтийн стратеги, бодлогыг нэвтрүүлэх, боломж-сорилт, хамтын ажиллагааны талаар нэгдэн хэлэлцлээ.

зураг

Тус чуулганаар Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл Тогтвортой санхүүгийн үндэсний замын зургийн баримт бичгийг баталсан бөгөөд 2030 он гэхэд арилжааны банкууд ногоон зээлийн багцыг нийт зээлийн багцын 10 хувьд хүргэх ажилд Төрийн банк манлайлан ажиллахаа онцолсон байна.

Түүнчлэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих банкуудын санал, санаачилгад Төрийн банк нэгдэж, байгаль орчинд ээлтэй тогтвортой хөгжлийг дэмжихэд бодит хувь нэмрээ оруулахаа илэрхийлсэн.

Төрийн банкны хувьд өнгөрсөн жил “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, “Модыг мода болгоё” уриан дор “Ажилтан бүр нэг мод” зорилтод аяныг эхлүүлэн Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт 5000 орчим модыг суулгасан бөгөөд тус аяныг жил бүр уламжлал болгон өрнүүлж, банкны ажилтнуудын оролцоотойгоор 2030 он гэхэд 100,000 мод тарина гэдгээ Төрийн банкны Гүйцэтгэх захирал Ө.Гантөр онцлон хэлж байсан юм.


Төрийн банк – Эрсдэлгүй ирээдүйн баталгаа

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635713
0 эможи

Төрийн банк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up