Монголбанк: Бодлогын хүүг огцом өсгөн, 9 ХУВЬ БОЛГОЛОО

2022 оны 3 сарын 24

Arslan.mn

Мөнгөний бодлогын хороо өнөөдөр хуралдаж, гаргасан шийдвэрээ танилцуулж байна. 

Мөнгөний бодлогын хүүг 2.5 нэгж хувиар нэмэгдүүлж 9% болгох шийдвэр гарсан болохыг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэллээ. 

Тэрбээр "Богино хугацаанд нийлүүлэлтийн шалтгаанаар үүссэн эрдэс бүтээгдэхүүний үнийн өсөлт түр хугацааных байх эрсдэлтэй. Хил боомт дээр гадаад худалдааны хязгаарлалтаас шалтгаалан экспортын давуу талыг хүртэж чадахгүй удаж байна. Цаашид олон улсын харилцааны нөхцөл байдал хэдий хугацаанд хэрхэн өрнөхийг таашгүй. Энэ нь манай улсын эдийн засаг, гадаад орчинд хэр их хамаарахыг төсөөлшгүй. Хамаарал нь улам бүр эрчимжиж байна.

Олон улсын харилцаанд үргэлжилж буй нөхцөл байдал удаан үргэлжилбэл дэлхийн зах зээл дээрх газрын тос, хүнсний бүтээгдэхүүний үнэ гэх мэтээр гадаад инфляц эрчимж, 2022 оны бидний таамаглалыг нэмэгдүүлэх эрсдэлийг бий болгож байна. Дэлхийн бүх банк инфляцын төсөөллөө нэмэгдүүлж байгаа" гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635564
0 эможи

ИГЭН
2022-03-25 00:41
ЯМАР ЮМНЫ ОГЦОМ БАЙХАВ ТӨГРӨГ ХУМИГДАЖ ДОЛЛАРЫН ХАНШ БУУЖ ХАРАГДААЧ
keyboard_arrow_up