Сангийн сайд Б.Жавхлан Азийн Хөгжлийн банкны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

2022 оны 3 сарын 10

Arslan.mn

Сангийн сайд Б.Жавхлан Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын ерөнхий захирал хатагтай Тэрэза Ко, АХБ-ны Зүүн Азийн газрын Ерөнхий захирлын ажлын албаны зөвлөх Садфар Парфез, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран болон бусад АХБ-ны төлөөллийг өнөөдөр буюу 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Сангийн сайд Монгол Улсын 2022 оны эдийн засаг болон төсвийн төсөөллийн талаарх ерөнхий мэдээллийг өгч, АХБ-ны эх үүсвэрээр хэрэгжиж буй төслийг явц, Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр хөтөлбөр байгуулах тухай асуудлыг ярилцлаа. Мөн АХБ-ны эх үүсвэрээр 2022, 2023 онуудад хэрэгжих төслүүд Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлоготой  хэрхэн уялдаж байгаа тухай ярилцав. 

Энэ жил Монгол Улс АХБ-ны түншлэлийн 30 жилийн ой тохиож байна. АХБ нь 1991 оноос эхлэн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжиж, хамтран ажиллаж ирсэн хамгийн том олон талт хөгжлийн түнш юм. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд АХБ Монгол Улсад нийт 3.9 тэрбум орчим ам.долларын зээл, тусламжийн санхүүжилтээр хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, санхүү, дэд бүтэц зэрэг гол салбарт бодит үр дүн бүхий төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, дэмжлэг үзүүлж хамтран ажилласан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635198
0 эможи

keyboard_arrow_up