​Б.Лхагвасүрэн: ОХУ-ын банкуудыг SWIFT-ээс хассанаар гадаад төлбөр тооцоо зогсох эрсдэлтэй

2022 оны 2 сарын 28

Arslan.mn

Монголбанкны удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс Орос, Украины хооронд үүссэн асуудал Монголын эдийн засагт хэрхэн нөлөөлөх, өнгөрсөн амралтын өдрүүдэд АНУ, Канад, Их Британи, Герман, Итали болон Европын холбооноос хамтарсан мэдэгдэл гаргаж, ОХУ-ыг олон улсын төлбөр тооцооны SWIFT системээс хасах шийдвэрийг гаргалаа. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын ОХУ-тай хийдэг худалдаа,үйлчилгээний төлбөр тооцоонд асуудал үүсэх, эсэхийг тодрууллаа.

Тэрээр “Бид ковидын ард гарч байна, эдийн засаг сэргэх нь гэсэн хүлээлттэй байж байтал Орос, Украины хооронд үүссэн асуудлаас болж байдал нэлээд төвөгтэй болж байна. Монгол Улс Оросын холбооны улсаас нефтийн бүтээгдэхүүнээ бараг 100 хувь авч байгаа. Энэ гарц эрсдэлтэй болж эхэлнэ. Бүтээгдэхүүн үйлчилгээ аваад төлбөр тооцоо хийх хэрэгтэй. Олон улсад төлөр тооцоо SWIFT сүлжээгээр явдаг. Бүх банк энэ сүлжээгээр дамжуулж төлбөр тооцоогоо хийдэг. Гэтэл үүсээд байгаа нөхцөл байдлаас болоод ОХУ-ыг энэ системээс хасах хоригт оруулж, хаалт хийсэн. Тодруулбал, ОХУ-ын Төв банк болон нэр бүхий таван том банкийг SWIFT системээс хассан гэж мэдэгдсэн. Хэрвээ манай улсын төлбөр тооцоо дамждаг банк үүнд багтсан бол гадаад төлбөр тооцоо зогсох эрсдэлтэй байдал үүснэ. Гэхдээ АНУ-ын талаас эрчим хүч, нефтийн төлбөр тооцоог хоригт багтаахгүй гэсэн мэдээлэл байна. Манай улс ОХУ-аас нефтийн бүтээгдэхүүн авахаас гадна Зүүн Европоос ОХУ-аар дамжин Алтанбулаг боомтоор хүнс болон хэрэглээний бараа бүтээгдэхүүн оруулж ирдэг. Энэ сүлжээнд мөн тодорхой хэмжээний эрсдэл үүсэж магадгүй гэж харж байна. Түркээр дамждаг нэг зам, Беларусаар дамждаг нэг зам бий. Одоогоор эдгээр сүлжээ доголдсон, экспорт, импорт хаасан зүйл алга. Гэхдээ бэлтгэлтэй байх хэрэгтэй байна. Өнөөдөр үдээс хойш Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл эдгээр асуудлаар хуралдаж, тодорхой гарц шийдэл хайна. Хоригт багтаагүй банк санхүүгийн хэрэгслээр төлбөр тооцоо хийх боломжуудыг эрэлхийлнэ. Мөн сард хэчнээн хэмжээний төлбөр тооцоо хийгдэж, хэдий хэр бараа бүтээгдэхүүн ОХУ-аас авч байгаа талаар нарийвчлан ярина. Мөн нефтийн бүтээгдэхүүний хомсдол үүсэхээс сэргийлж шаардлагатай нөөц бэлтгэн ажиллах талаар ярина" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
634902
1 эможи

keyboard_arrow_up