ХӨГЖЛИЙН БАНК: “Эрэл”-тэй холбоотой хэрэг 440 хоног шүүх дээр гацаж байна

2022 оны 2 сарын 25

Arslan.mn

Хөгжлийн банкны удирдлагууд өнөөдөр /2022.02.25/ Төрийн ордонд мэдээлэл хийлээ. 

Тус банкнаас олгосон чанаргүй зээлийн ангилалд 1,8 их наяд төгрөг байгаа аж. Хөгжлийн банкнаас олгосон 1,2 их наяд төгрөгийн зээлийн асуудал шүүхийн процесс дээр явж байна. 

Хөгжлийн банкны Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Ж.Эрхэмбаатар "Хөгжлийн банкны нэхэмжлэлтэй 16 хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Энэ нь 750 орчим төгрөгийн үнийн дүн бүхий.

  • Хамгийн удаан гэвэл Монгол драйв милктэй холбоотой хэрэг 886 хоног анхан шатны шүүхэд хугацаа алдаад явж байна.Хоёрдугаарт Эрэл компанитай холбоотой хэрэг 497 хоног шийдвэрлэгдээгүй удаа дараа хойшлогдож байна.
  • Түүний дараа “Монгима” компанитай холбоотой 365 хоног шийдэж чадахгүй хэрэг байна.

Дээрх нэр дурдсан хэргүүдээс хоёр нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн н.Уранчимэг шүүгч дээр гацсан байсан. Хоёрдугаар сарын 14-ний өдрийн Шүүхийн сахилгын хорооны хурлаар Хөгжлийн Банкны гомдлын авч хэлэлцээд н.Уранчимэг шүүгчид хариуцлага тооцсон.

Гэх мэтчилэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үндэслэлгүй хойшлуулж байгаа асуудалд арга хэмжээ авч ажиллаж байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634845
1 эможи

irgen
2022-02-28 12:40
ene muuhai obgon hugshruud evii dee
Иргэн
2022-02-25 23:22
Тэр хахууль авч хамгаалаад гацаагаад бсан шүүгчид ямар арга хэмжнэ авсан бэ
Зочин
2022-02-25 13:24
Энэ Б.Эрдэнэбат Дондогдулам црайлчихаад юун ч шуналтай юм яасан ч их зээл авдаг юм
keyboard_arrow_up