ХӨГЖЛИЙН БАНК: “Монгол драй милк” ХХК-тай холбоотой хэрэг 886 хоног шүүх дээр гацаж байна
Төрийн ордонд Хөгжлийн банкны удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Хөгжлийн банкны Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Ж.Эрхэмбаатар "Хөгжлийн банкны нэхэмжлэлтэй 16 хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Энэ нь 750 орчим төгрөгийн үнийн дүн бүхий.
Хамгийн удаан гэвэл Монгол драйв милктэй холбоотой хэрэг 886 хоног анхан шатны шүүхэд хугацаа алдаад явж байна.
Хоёрдугаарт Эрэл компанитай холбоотой хэрэг 497 хоног шийдвэрлэгдээгүй удаа дараа хойшлогдож байна.
Түүний дараа “Монгима” компанитай холбоотой 365 хоног шийдэж чадахгүй хэрэг байна.
Дээрх нэр дурдсан хэргүүдээс хоёр нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн н.Уранчимэг шүүгч дээр гацсан байсан. Хоёрдугаар сарын 14-ний өдрийн Шүүхийн сахилгын хорооны хурлаар Хөгжлийн Банкны гомдлын авч хэлэлцээд н.Уранчимэг шүүгчид хариуцлага тооцсон.
Гэх мэтчилэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үндэслэлгүй хойшлуулж байгаа асуудалд арга хэмжээ авч ажиллаж байна." гэв.