ТАНИЛЦ: Хөгжлийн банкнаас чөлөөлөгдөх ТУЗ-ИЙН ГИШҮҮД
2022 оны 2 сарын 21
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн Банкны удирдлагуудтай уулзаж, Хөгжлийн банкны ТУЗ-ийг 100 хувь өөрчлөх, 20 гаруй хүнийг ажлаас нь чөлөөлөхийг үүрэг болгов.
Улмаар ажилдаа хариуцлагагүй хандан, чанаргүй зээл авсан компаниудын нөлөөнд орсон байж болзошгүй тус банкны 20 гаруй албан тушаалтныг хуулийн байгууллагын саналд үндэслэн ажлаас нь чөлөөлөхийг Хөгжлийн банкны удирдлагад даалгаж, тус ажлын хэрэгжилтийг Засгийн газрын хуралд танилцуулахыг үүрэг болгов.
Тэгвэл Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаварын дагуу Хөгжлийн банкнаас чөлөөлөгдөх ТУЗ-ийн гишүүдийг танилцуулж байна.
Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл есөн гишүүнтэй, тэдгээрийн дөрөв нь хараат бус гишүүн.
- Б.Сүх-Очир, ТУЗ-ийн дарга, Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга
- С.Магнайсүрэн, ТУЗ-ийн гишүүн, БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга
- Б.Насантогтох, ТУЗ-ийн гишүүн, ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга
- Т.Жамбалцэрэн, ТУЗ-ийн гишүүн, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга
- Р.Мөнхтөр, ТУЗ-ийн хараат бус гишүүн, Аудитын хорооны дарга
- М.Золжаргал, ТУЗ-ийн хараат бус гишүүн, Нэр дэвшүүлэх хорооны дарга
- Н.Батнасан, ТУЗ-ийн хараат бус гишүүн, Цалин урамшууллын хорооны дарга
- Ү.Амарбат, ТУЗ-ийн хараат бус гишүүн, Эрсдэлийн хорооны дарга
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
634701
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс