​Б.Лхагвасүрэн: Хаан банкны хувьцаа эзэмшилд өөрчлөлт ороогүй

2022 оны 1 сарын 27

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Хаан банкны хувьцаа эзэшигч тойрсон асуудлаар албан ёсоор байр сууриа илэрхийллээ. 

Тэрээр "Хаан банкны хувьцаа эзэмшилд өөрчлөлт ороогүй, өөрөөр хэлбэл, өнөөдрийн байдлаар тус банкны нийт хувьцааны 45.5 хувийг Япон улсын хуулийн этгээд Савада холдингс компани, 14.5 хувийг Эйч Эс Интернейшнл (Ази) Лимитед, үлдсэн 40 хувийг Таван богд трейд ХХК холбогдох этгээдийн хамт эзэмшсэн хэвээр байна.

Хамгийн том хөрөнгө оруулагч Япон улсын иргэн Х.Савада нь Токио болон Сингапурын хөрөнгө биржид бүртгэлтэй 2 компаниараа дамжуулан нийтдээ Хаан банкны 60 хувийг эзэмшдэг. Савада холдингсийн хувьд Монголоос гадна хэд хэдэн оронд банк болон банк бус санхүүгийн байгууллага эзэмшдэг нээлттэй компани. Нэгэнт дээрх хоёр компани олон нийтэд нээлттэй хувьцаат компаниуд учир харъяа улс орныхоо зохицуулалтын хүрээнд хянагдаж шалгагдаад, хөрөнгө оруулагчид нь хуулийнхаа хүрээнд орж гараад солигдоод ирсэн байдаг. Японы санхүүгийн зохицуулах байгууллагын хяналтын дор үйл ажиллагаа явуулж, Токиогийн хөрөнгийн бирж дээр бүртгэгдсэн, нээлттэй, ил тод тайлагнах зохицуулалттай тул арилжаа, хэлцэл, бүртгэл гээд бүхий л мэдээллийг нээлттэй харах боломжтой. Эдгээр компаниудыг хэн нэгэн монгол хүн, компани, эсвэл аль нэг Монголын банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч худалдаж авч, эзэмшил нь солигдсон гэх мэдээлэл, бүртгэл байхгүйг шалгаад үзэх бүрэн боломжтой.

Мөн Хаан банкны хувьчлал 2003 онд хийгдэхэд Япон улсын иргэн Х.Савада өөрийн хувьцаат компанидаа 46 хувь буюу дийлэнх хувийг эзэмшиж байснаас хойш жил бүр эзэмшлийн хувь хэмжээ болон бусад хөрөнгө оруулагчид нь хэрхэн өөрчлөгдөж ирсэн мэдээллийг ч гэсэн харах боломжтой. Хөрөнгө оруулагчдын орох, гарах, хөрөнгийн эх үүсвэр, татварын тооцоо, тайлагнал нь Япон улсын хууль тогтоомжийн хүрээнд явагддаг талаарх баримт мэдээллийг Монголбанк өөрийн хэмжээнд цуглуулсан. Төв банк мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд тэр баримт нотолгоогоо Улсын Их Хурлаас гарсан ажлын хэсэгтэй нээлттэй хуваалцаад явж байгаа.     

Ажилтнууддаа хувьцаа эзэмшүүлэх тухайд бол банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөрийн дагуу IPO хийх банкууд хувьцаа эзэмшлийн төвлөрлөө 20% руу буулгаж, хуулийн шаардлагыг биелүүлэх нэг арга зам гэж ойлгож болно. Банкуудын хуулийн шаардлагыг биелүүлэхээр боловсруулсан төлөвлөгөөн дотор ажилтнууддаа хувьцаа эзэмшүүлэх хувилбар байж болох бөгөөд энэ нь олон улсад ч, Монголын компаниудад ч байдаг тогтсон жишиг юм. Монголбанк банкуудаас ирүүлсэн төлөвлөгөөг судлаад, хуулийн шаардлага хангасан, хувьцаа худалдан авах эх үүсвэр нь нотлогдсон нөхцөлд татгалзах зүйлгүй, хуулийн хүрээнд шийдвэрлээд явна.

Дахин хэлэхэд Монголбанк Монгол Улсад үйлчилж буй хуулийн дагуу үйл ажиллагаa эрхэлдэг зохицуулагч байгууллага бөгөөд нотлох баримт, мэдээлэл дээр суурилан дүгнэлт хийж шийдвэр гаргадаг. Сургаар эсвэл таамгаар ажиллаж болохгүй, магадaлж нягтлах, тодотгох асуудлууд байнга гардаг хэдий ч хуулиар олгогдсон эрх үүргийн хүрээнд ажилладаг. Харин хуулиас давах, өөрт олгогдоогүй үйл ажиллагаа эрхлэх, харилцаанд орох боломжгүй.

Токиогийн хөрөнгийн биржид 1958 оноос хойш бүртгэлтэй нээлттэй компани болох Савада холдингсийн дор Орос, Киргиз, Монгол, Японд үйл ажиллагаа явуулдаг олон банк болоод банк бус санхүүгийн байгууллагууд бий, тэдний нэг нь Хаан банк юм. Тус компанид хөрөнгө оруулагчдын талаарх олон нийтэд нээлттэй байгаа мэдээллээс харахад бидэнд танил болсон Сейко цагны компани, Сони электрониксийн  хөрөнгө оруулагч нарын нэр бий. Бидэнд бүрдүүлж өгсөн материалд тэдгээр хүмүүсийн хувийн нууцын шинжтэй олон мэдээлэл материал нийлээд бараг 4000 гаруй хуудас болсон. Бизнесийн үйл ажиллагаа, мөнгөний эх үүсвэр нь эрүүгийн болон мөнгө угаах, татвараас зайлсхийх, терроризмыг санхүүжүүлэх эсхүл ижил төстэй санхүүгийн гэмт хэрэгт холбогдож байгаагүй гэсэн тодорхойлолтыг холбогдох байгууллагуудаас ирүүлсэн. Тийм болохоор тухайн компанитай холбоотой бүхий л хэлцлүүд Япон улсын хуулийн дагуу хийгдэж мэдээлэл нь олон нийтэд нээлттэй ил тод зүйл. Давхар хяналттай гэсэн үг. 

Өнөөдрийн бидний зорьж хийгээд байгаа банкны салбарыг шинэчлэл, банкыг олон нийтийн компани болгох өөрчлөлт нь банкыг олон нийтийн хяналттай болгох, нээлттэй ил тод болгох, давхар хяналт зохицуулалттай болгох зорилготой. Цаг хугацаа үнэний шалгуур гэдэг. Дээрх олон таамаг, хардалт нь үндэслэлгүй хоосон зүйл байсныг цаг хугацаа харуулна гэдэгт итгэлтэй байна" гэжээ.            

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634114
0 эможи

RUS QIU
2022-01-28 08:01
Нараяна эрүүл мэндийн эмнэлэгт А, О, В цустай бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа тул доноруудыг (850,000.00 доллар) шагнана. Бид Энэтхэг, Их Британи, Турк болон бусад улсад байрладаг тул сонирхсон хүмүүс бидэнтэй холбоо барина уу, та тэр даруйдаа өндөр шагнал авах болно. Бүх имэйлийг (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) шуудангаар илгээх ёстой. Амь аврахад бөөр хэрэгтэй Амь аврахад бэлэн байгаа танд баярлалаа.
RUS QIU
2022-01-28 08:01
Нараяна эрүүл мэндийн эмнэлэгт А, О, В цустай бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа тул доноруудыг (850,000.00 доллар) шагнана. Бид Энэтхэг, Их Британи, Турк болон бусад улсад байрладаг тул сонирхсон хүмүүс бидэнтэй холбоо барина уу, та тэр даруйдаа өндөр шагнал авах болно. Бүх имэйлийг (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) шуудангаар илгээх ёстой. Амь аврахад бөөр хэрэгтэй Амь аврахад бэлэн байгаа танд баярлалаа.
keyboard_arrow_up