МОНГОЛБАНК: Ажилтан сонгон ШАЛГАРУУЛЖ авна
Монголбанкны Зээлийн мэдээллийн албанд Мэдээллийн технологи хариуцсан хянан шалгагч шалгаруулж авна.
Ажлын байранд тавигдах шаардлага:
• Мэдээллийн технологи, мэдээллийн системийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
• Мэдээллийн системийн бүтэц зохион байгуулалт, нууцлал, аюулгүй байдлын талаар мэдлэгтэй;
• Өгөгдлийн сан зохион байгуулах, удирдах болон SQL хэлний талаар мэдлэгтэй;
• Англи хэл дээр мэргэжлийн материал ашиглах чадвартай;
• Баримт бичиг, тайлан, мэдээ боловсруулах чадвартай;
• Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан бол давуу тал болно.
Ерөнхий шаардлага:
• Харилцааны соёлтой;
• Бие даан асуудал боловсруулж, гарц, шийдлүүд санал болгох чадвартай;
• Идэвх санаачилгатай, бүтээлч сэтгэлгээтэй;
• Хариуцлагатай, ачаалал даах чадвартай;
• Багаар ажиллах чадвартай;
• Хувийн зохион байгуулалт сайтай;
• Тогтвор суурьшилтай ажиллах.
Бүрдүүлэх материал:
• Төрийн албан хаагчийн анкет
• Боловсролын дипломын хуулбар /нотариатаар баталгаажуулсан/
• Иргэний үнэмлэхний хуулбар
Дээрх сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй иргэд материалаа Монголбанкны төв байрны бичиг хэрэгт 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн дотор ирүүлнэ үү.