ХӨГЖЛИЙН БАНК ЧАНАРГҮЙ ЗЭЭЛИЙГ ШҮҮХИЙН ЗАМААР төлүүлэх чиглэлд ажиллана

2022 оны 1 сарын 21

Arslan.mn

Монгол Улсын Хөгжлийн банкнаас энэ сарын 20-ны өдөр зээлээ хугацаанд төлж барагдуулаагүй, чанаргүй болж шүүхийн шатанд шилжсэн нэр бүхий зээлдэгчдийг олон нийтэд зарлалаа.

Хөгжлийн банкны зүгээс өнгөрсөн хугацаанд чанаргүй зээлийг шүүхийн замаар төлүүлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлсээр ирсэн хэдий ч практикийн дагуу шүүхийн болон шийдвэр гүйцэтгэлийн шатанд цаг хугацаа их зарцуулж байгаа талаар Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мандуул  мэдээлсэн юм.

Банкны хувьд өнгөрсөн хугацааны алдаа, ололтдоо түшиглэн банкны үйл ажиллагааг сайжруулах зорилгоор хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр эрх зүйн шинэчлэл хийх ажлыг эхлүүлээд байна. Энэ хүрээнд Улсын Их Хурлаас баталсан "Шинэ сэргэлтийн бодлого"-ын дагуу Улсын Их Хуралд өргөн баригдах хуулийн төслүүдийн жагсаалтад орсон Хөгжлийн банктай холбоотой хуулийн төслүүд боловсруулагдан, өргөн баригдахаар хүлээгдэж байна.

Цаашид Монгол Улсын Хөгжлийн Банк нь “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжилтээр хангах  шаардлага бий болж байгаа бөгөөд үүнд төвлөрөн ажиллах юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633958
0 эможи

Зочин
2022-01-22 11:45
Та бөөрөө зармаар байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрөө зарах боломж хайж, юу хийхээ мэдэхгүй байна уу? Та санхүүгийн бэрхшээлийг даван туулж байгаа хэвээр байгаа бол танд бөөрөө 760,000 доллараар зарж, маш эрүүл хэвээр байх боломж байна. Фортис эмнэлэг бөөрний хүнд донороос 760,000 доллараар бөөр худалдаж авч байна. Эмч ээ, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангижрахын тулд тэд таны визний тодорхой хэсгийг төлж, хагалгаанд орохын тулд визний төлбөрийг төлж, хагалгааны дараа шууд үлдэгдэл мөнгөө өгдөг. сонирхож байвал эмнэлэгтэй холбогдож болно fortis.hospital.in@gmail.com
keyboard_arrow_up