Монголбанк: 2022 онд эдийн засаг 5.5 хувиар өсөх төлөвтэй

2022 оны 1 сарын 06

Монголбанкны тооцооллоор 2022 онд эдийн засаг 5.5 хувиар өсөх төлөвтэй байна. 2021 онд эдийн засгийг сэргээх, өрхийн орлогыг дэмжих бодлого үргэлжилж, хөл хорионы дэглэм суларснаар эдийн засгийн идэвхжил нэмэгдсэн юм.

Arslan.mn

Хэдий тийм боловч хилийн боомтуудад үүсээд буй логистикийн асуудлууд нь гадаад худалдааны эргэлтийг хязгаарлаж, сэргэлтэд сөргөөр нөлөөлж байгааг онцолж байна. Нийт эрэлт 2021 оны III улиралд 1.2 хувиар агшсан байна.

Эдийн засаг, өрхийн орлогыг дэмжих бодлогын хүрээнд өрхийн сарын дундаж орлого нэмэгдсэн ч хэрэглээ 2020 оны III улирлаас хойш уналттай байгаа юм. Нийлүүлэлтийн хувьд зэсийн баяжмалаас бусад түүхий эдийн олборлолт буураад байна. Харин “Оюу Толгой”-ийн зэсийн баяжмалын үйлдвэрлэл 57.7 хувиар өссөнөөс гадна баяжмалд агуулагдах зэс, алтны хэмжээ өсжээ. Уул уурхайн үйлдвэрлэл саарсантай уялдан тээврийн салбар мөн агшлаа. Тухайлбал III улиралд авто замын ачаа эргэлт өмнөх оны мөн үеэс 76.8 хувиар, төмөр замын ачаа эргэлт 5.4 хувиар буурсан байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633709
0 эможи

keyboard_arrow_up