Төрийн банк Жижиг, дунд үйлдвэрлэлийн газартай хамтран ажиллана

2021 оны 11 сарын 23

Arslan.mn

Төрийн банк дундаж давхаргыг бий болгогч Үндэсний тэргүүлэгч банк байх зорилт тавин  2021-2024 онд дундаж давхаргыг дэмжих банкны цогц хөтөлбөрийг шат дараатайгаар хэрэгжүүлж эхлээд байна.

Энэхүү ажлын хүрээнд өнөөдөр тус банк Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг “Жижиг, дунд үйлдвэрийн газар”-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Arslan.mn

Хамтын ажиллагаагаар талууд Монгол улсын жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжиж, үндэсний үйлдвэрлэлийн өсөлтийг хангах, ажлын байрыг бий болгох замаар экспортыг дэмжиж, дундаж давхаргын өсөлтийг нэмэгдүүлэхээр зорьж байгаа юм.

Энэ хүрээнд жижиг дунд бизнес эрхлэгч, үйлдвэрлэгч нарын санхүүжилтийг нэмэгдүүлэхэд тулгарч буй асуудлыг нээн илрүүлэх, түүнийг даван туулах боломж бололцоог бий болгоход чиглэсэн нийт 16 хөтөлбөрийг гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм.

Arslan.mn

Дашрамд дурдахад Төрийн банк Монгол орон даяар 500 гаруй салбар нэгжтэй, 2.4 сая харилцагчтай бөгөөд нийт харилцагчдын 95 орчим хувь нь дундаж болон дунджаас доогуур давхаргын харилцагчид байдаг онцлогтой. 

Уг хөтөлбөрүүд хэрэгжсэнээр бичил болон жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх, санхүүгийн чадамжийг нэмэгдүүлэхэд бодитой хувь нэмрийг оруулж, дундаж давхаргын нийгэмд эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлж чадна хэмээн Төрийн банкны зүгээс ихээхэн ач холбогдол өгч байгааг цохон тэмдэглэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632937
0 эможи

Төрийн банк
ЖҮГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up