Төгрөгийн хадгаламж 3.5 их наяд төгрөгөөр нэмэгджээ
2021 оны 11 сарын 12
Төгрөгийн хадгаламж энэ оны 9 дүгээр сарын эцэст 15.1 их наяд төгрөг болсныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Энэ нь өмнөх сарынхаас 32.4 (0.2 хувь) тэрбум төгрөгөөр багасаж, өмнөх оны мөн үеийнхээс 3.5 (30 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна.
Төгрөгийн хадгаламжийн 87.1 хувь (13.2 их наяд төгрөг) нь иргэдийн, 12.9 хувь (2.0 их наяд төгрөг) нь аж ахуйн нэгж, байгууллагынх аж. Валютын хадгаламж 4.1 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 65.5 (1.6 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэж, өмнөх оны мөн үеийнхээс нэг (19.6 хувь) их наяд төгрөгөөр багасжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
632627
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс