Найдваргүй гэдгээ “илчилсэн“ ХААН банкинд итгэх иргэдийн итгэл алдрав

2021 оны 10 сарын 06

Arslan.mn

Сүүлийн үед аливаа асуудлын буруутан нь ард түмэн байдаг болжээ. Шатахуун хомсдсон ч,  банкны данснаас мөнгөө алдсан ч бүгд иргэдийн буруу бололтой.

Харилцагч бүрийнхээ төлөө гэх уриатай ХААН банк хадгаламж эзэмшигч, үйлчлүүлэгчдээ гомдоосон үйлдэл өдөр бүр шахам гаргадаг гэхэд хилсдэхгүй. 

Тэгвэл хэдхэн хоногийн өмнө ‘’Хаан банк’’-аас мөнгө алдагдсан хэрэг гарч иргэд үйлчлүүлэгчид хохиролд өртөөд байгаа юм. Иргэдийн данснаас мөнгө алдагдах хэрэг ихэнхдээ шөнөөр үйлдэгдэж байгааг удаа дараагийн хохирогчдын дансанд гаднаас хэрэгтэн нэвтэрсэн цагаас үзэхэд мэдэгдэж байна. Энэхүү хэрэг нь удаа дараа үйлдэгдэж байгаа бөгөөд 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл хохирч мөнгөө алдсан иргэд нэгдэж фэйсбүүк групп үүсгэн хоорондоо холбогдож ‘’Хаан Банк’’-аас хохирлоо барагдуулахыг хүссэн юм.!

Харин тус банкны зүгээс үйлчлүүлэгч иргэдийн данснаас алдагдсан мөнгөний хохирлыг барагдуулахгүй хуулиар шийдвэрлэх асуудал гэж буцаадаг байна.

Энэ талаар ХААН банк: Залилан хийсэн хүмүүсийн өмнөөс ХААН банк хохирсон иргэдийн мөнгийг нь төлөх боломжгүй. Нууцлалаа хангахыг иргэдэд сануулж байна гэсэн. Интернет банк шинэчлэгдэж байгаа нь нууцлал алдах эрсдэлээс сэргийлж байгаа хэрэг. Хохирсон иргэдийн санал гомдлыг хүлээн авч, хуулийн зөвлөгөө өгч, залилан хийсэн этгээдийг олох талаар цагдаагийн байгууллагатай хамтран ажиллана. 

Зөвхөн манай банкны данстай иргэд мөнгөө алдаад байгаа юм биш. Бусад банкны данснаас мөнгө алдагдаж байгаа. Манай банкны программ доголдлоос үүдэн мөнгө алдагдсан бол хохиролгүй болгоно. Гэхдээ сүүлийн үед хэрэглэгчдийн и-мэйл хаяг, нууц үгийг ашиглан шөнийн цагаар нэвтэрч, мөнгийг нь авч байгаа. Иймд хэрэглэгчдэдээ хандаж хэлэхэд банкны нууцлалаа маш сайн хангахыг зөвлөж байна гэв.

Тус банкны дээрх тайлбараас үзэхэд мөнгөө итгэж хадгалуулсан иргэдийн хохь болж таарах нь. Угтаа банкны хамгаалалтын систем гэж байх ёстой.

БАРИМТ:

ХААН банкны цахим сүлжээнд суурилсан үйлчилгээний нууцлал маш муу, түүнийг нь далимдуулан банкныхан ч, хакерууд ч иргэдийн данснаас хулгай хийх тохиолдол олон гарсан.

  • 2014 онд “Дижитал” хамтлагийн дуучин Г.Эрдэнэбилэгийн тус банкин дахь данснаас хоёр удаа мөнгө шилжүүлэн авсан байж. Эхний удаа өөр хүний данс руу 800 мянган төгрөг шилжүүлсэн, дараа нь тэтгэврийн зээл гээд 450 мянгыг авчихсан байсныг тэрбээр өөрийнхөө фэйсбүүк хуудсанд бичсэн байв. Хэн түүний данснаас мөнгийг нь ийнхүү завшсан нь тодорхойгүй өнгөрсөн.
  • 2015 онд ХААН банкны орон нутгийн салбарын нэг ажилтан нь Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн гээд хэд хэдэн хүний дансыг дур мэдэн шалгасан байсан гэдэг.
  • 2016 онд тус банкны ажилтнууд харилцагчдынхаа мөнгийг залилж авсан хэрэг гарч байлаа.
  • 2017 оны тавдугаар сард иргэн Б.Алтангэрэлийн 10 сая төгрөгийг дөрвөн удаагийн гүйлгээгээр өөр данс руу шилжүүлж авсан талаар тэрбээр гомдол гаргаж, хууль сахиулах байгууллага, ХААН банкны холбогдох албанд хандаж байсан билээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
2
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
3
631557
8 эможи

иргэн
2021-10-08 09:36
Мөнгөө авсан бол дэвтэр дээрээ заавал бич. Өөрөө бас давхар хөтөл.100% банкуудад битгий итгэ.
Zochin
2021-10-07 09:37
Хаан банкны ажилтнууд л менге хулгайлж данснаас авч байгаа. Еер хэн ингэж авч чадах вэ? Терийн банкны теллер харилцагч иргэний 2жил хагасын емне хусэлт гаргаж хаалгасан данс руу нь шинээр нээлгэсэн дансны менгийг шилжуулсэн, хоер жилийн шимтгэл авсан хэрэг энэ оны 4-5сард КОВИД ын хорионы гарсан. Картаараа менгее авч чадахгуй байдалд хурсэн. Тэр дор нь цагдаа дуудсан. Дараа нь тус банкны салбарын удирдлагуудад ергедел гарган уулзаж бух менгее авсан уйл явдал болж ернесен. Теллерууд болон уудний харгалзагч нарын дунд бас Хаан банкны карт туриивчнээс хулгайлсан, цагдаад хэлж буцааж авсан уйлявдал ч гарсан. Тиймээс теллерууд болон ахлагч эдийн засагч, дарга нарт нь буу итгэ. Шалгуулах хэрэгтэй.
keyboard_arrow_up