Б.Лхагвасүрэн: Мөнгөний бодлогын хүүг 6%-д хэвээр хадгалах шийдвэр гарлаа
Монголбанкнаас Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлын шийдвэрийг танилцуулж байна. Мөнгөний бодлогын хүүг зургаан хувьд хэвээр хадгалах шийдвэр гарсныг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн онцоллоо.
Tэрээр “Цар тахалтай холбоотойгоор уул уурхайн бус салбарын өсөлт бууралттай байсан. Ирэх онд зэсийн баяжмалын агууламжийн өөрчлөлттэй холбоотойгоор тус салбарын өсөлт саарах бол уул уурхайн салбарын өсөлт ирэх жилийн эдийн засгийн өсөлтийг голлон тэтгэх хүлээлттэй. Түүнчлэн гадаадын шууд хөрөнгө оруулалт, экспортын орлогын өсөлт эдийн засгийн дотоод эргэлтийг нэмэгдүүлнэ гэж Монголбанкны зүгээс харж байна. Өөрөөр хэлбэл, 2021 ондоо багтаад уул уурхайн бус салбарууд цар тахлын өмнөх үедээ орвол цаашид илүү өсөлттэй байна гэж төсөөлж байгаа. Өнөөдөр хэдийгээр инфляци 8,9 хувьтай байгаа ч үүний тал хувь нь шатахуун, мах, хатуу түлш гэхчилэн цөөн барааны нийлүүлэлтээс үүдэлтэй байна. Суурь инфляци өөрөө нам дор байгаа нь эдгээр цөөн нэр төрлийн богино хугацааны инфляци гэж харж байна. Мөнгөний бодлогыг хатууруулаад эхэлвэл мах, шатахууны үнэнд нөлөөлөхгүй. Эргээд санхүүжилтийн зардалд, зээлд нөлөөлөх сөрөг үр дагавар их байгаагаас бодлогын хүүг хэвээр хадгална” гэлээ.