Г.АМАР: Банкны салбарт чанаргүй зээлийн эзлэх хувь хэмжээ буурахгүй байна
Банкны салбарын хоёрдугаар улирлын тойм болон банкны өрсөлдөх чадварын тайланг Банкны холбооноос өнөөдөр танилцууллаа.
Монголын банкны холбооны Гүйцэтгэх захирал Г.Амар:
"Эдийн засгийг дэмжиж буй ганц хөрөнгө оруулалт нь банкны зээл байлаа. Гэхдээ энэ нь урт хугацаанд үргэлжлэхгүй байх эрсдэлтэй. Учир нь банкны салбарт чанаргүй зээлийн эзлэх хувь хэмжээ буурахгүй байна. Ялангуяа цар тахал эхэлснээс хойш иргэдийн чанаргүй зээлийн хэмжээ мэдэгдэхүйц муудаж буй дүр зураг харагдаж байгаа юм.
Чанаргүй зээлийн хэмжээгээр банк өөрийн хөрөнгөө бууруулах нөхцөл байдал үүсдэг. Ингэснээр цаашид шинээр зээл олгох боломжийг хязгаарладаг.
Цаашид эдийн засгийн цусны эргэлтийг өндөр хувьтай явуулахын тулд чанаргүй зээлийг шийдвэрлэх механизм, эрх зүйн орчныг үүсгэх шаардлага нэн тэргүүнд тулгарч байна. Төрийн санхүүжилтийн механизмуудад чанаргүй зээлийн хэмжээ өндөр байна. Хадгаламжийн хүү 2020 оноос хойш 4.5 нэгж хувиар буурсан." хэмээлээ.