Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн ярилцлагаас ОНЦЛОХ ЭШЛЭЛҮҮД

2021 оны 7 сарын 27

Arslan.mn

  1. “Дэлхийн улс орнуудад инфляц нэмэгдэж эхэлснийг эрэлт болон нийлүүлэлтийн хэд хэдэн нийтлэг шалтгаантай холбон тайлбарлаж байна”
  2. “Инфляц улсын хэмжээнд 6.6 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 7.1 хувьтай байгаа бөгөөд үүнийг задлан харвал махны үнэ 2.1 нэгж хувь, хатуу түлш 0.5 нэгж хувь, шатахуун 0.4 нэгж хувь буюу үндсэндээ нийт инфляцын 3.0 нэгж хувь буюу 40 хувийг бүрдүүлжээ” 
  3. “Нийлүүлэлтийн шалтгаантай үнийн өсөлтөд мөнгөний бодлогоор хариу үйлдэл үзүүлэх шаардлага бага юм”
  4. “Нийлүүлэлт, тээвэр зэрэгтэй холбоотой үнийн өсөлтийн хувьд тухайн шалтгааныг нь шийдвэрлэснээр үүнтэй холбоотой үнийг тогтворжуулах нь зүйтэй. Ингэснээр эдийн засгийн сэргэлтийг дэмжсэн бодлого үргэлжлэх боломжийг бүрдүүлнэ”
  5. “Мөнгөний бодлогын арга хэрэгсэл нь эдийн засгийн хэт халалт болон хөрөлтөөс үүдэлтэй инфляцад хариу үйлдэл үзүүлж, зорилтот түвшний орчимд тогтворжуулахад чиглэгддэг” 
  6. “Эдийн засгийн сэргэлттэй уялдан эрэлтийн шалтгаантай инфляц нэмэгдэх ч харьцангуй алгуур байна гэж харж байна”
  7. “Бодлогын тохиргоог нийлүүлэлтийн инфляцтай уялдуулж бус эдийн засаг, эрэлтийн сэргэлттэй уялдуулж, түүнээс шалтгаалсан инфляцтай уялдуулж хийнэ”
  8. “Оны эцэс рүү инфляц Төв банкны зорилтын дээд интервал болох 8 хувьд хүрэх хэдий ч ирэх оны сүүлийн хагаст голч зорилт 6 хувийн түвшин рүү буурна” 
  9. “Нийлүүлэлтийн болон нэг удаагийн шинжтэй хүчин зүйлсийн нөлөө ирэх оноос арилж, инфляц 2022-2023 онд тогтворжино гэж үзэж байгаа” 
  10. “Зөвхөн Монгол Улсыг бус дэлхий нийтийг хамарсан тээвэр, логистикийн асуудал нь инфляцын цаашдын төлөвт голлох эрсдэлийг үүсгэж болзошгүй байна”
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
629184
0 эможи

Монголбанк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up