ТӨРИЙН БАНК: Ипотекийн зээлийн төлбөр хойшлуулах хүсэлтийг цахимаар авч байна
Монгол Улсын Их Хурлын 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн нэгдсэн чуулганаар “Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулж, хуулийн үйлчлэх хугацааг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунган баталсан. Дээрх хуультай холбоотойгоор ТөрийнБанк харилцагчдынхаа орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн төлбөрийг хүү хуримтлуулахгүй, зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулан, эргэн төлөлтийг хойшлуулах хүсэлтийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд үргэлжлүүлэхээр болсоныг харилцагчдадаа дуулгая.
Өмнө зээлийн төлбөрөө хойшлуулах хүсэлт өгч, зээлээ хойшлуулсан харилцагчдын зээлийн үндсэн болон хүүний төлбөрийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлхугацаанд автоматаар сунгах юм. Харин зээлийн төлбөрөө хойшлуулахаас татгалзаж байвал зээл авсан салбартаа хандаж шийдвэрлүүлэх боломжтой.
Мөн дээрх журамтай холбоотойгоор шинээр хүсэлт гаргах тохиолдолд 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хүлээн авах бөгөөд, хүсэлт гаргасан өдрөөс хойш хүү хуримтлуулахгүйгээр зээлийн төлбөрийг хойшлуулах боломжтой. Иймд хэрэв та хүсэлт гаргах бол https://e.statebank.mn/LoanRequest/ линкээр хандаарай.
Банкны харилцагчдаа дэмжсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэхдээ зохих журмын дагуу таны ирүүлсэн хүсэлтийг судалсны үндсэн дээр шийдвэрлэж тантай эргэн холбогдох тул та бүхнийг ойлгон хүлээн авч, бидэнтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.
Гэрээсээ гаралгүй ганцхан маягт бөглөн зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлтээ гаргаарай.
Эрсдэлгүй ирээдүйн баталгаа Төрийн банк