ТӨРИЙН БАНК “ЗАЙНААС ДАНС НЭЭХ” ҮЙЛЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛЛЭЭ

2021 оны 5 сарын 28

Arslan.mn

Төрийн банкны салбар нэгж дээр ирэх боломжгүй харилцагчдадаа зориулан зайнаас данс нээх үйлчилгээг нэвтрүүллээ. 

Харилцагч та Төрийн банкны харилцагч мөн эсэхээс үл хамааран www.statebank.mn веб хуудсаар хандан зайнаас данс нээх хүсэлт илгээн Төрийн банкны харилцагч болох боломжтой. Бид таны хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 8 цагийн дотор хариу илгээн баталгаажуулна.

Мөн Монгол Улсын Засгийн Газраас олгож буй тэтгэмжийг банкны харилцах дансгүйн улмаас авч чадаагүй Монгол Улсын иргэн бүр Дэлхийн хаана ч байсан Төрийн банкны “Зайнаас данс нээх” үйлчилгээг ашиглан данстай болох боломжтой.

Та дараах зааврын дагуу зайнаас данс нээх боломжтой.

1.      Төрийн банкны www.statebank.mn вэб хуудсаар нэвтэрч Бүтээгдэхүүн цэсний Онлайн үйлчилгээ хэсгээр орж, Зайнаас данс нээх үйлчилгээг сонгоно.

2.      Харилцагч Та өөрийн мэдээллээ үнэн зөв бөглөж, хүчин төгөлдөр иргэний үнэмлэх эсвэл гадаад паспортын хамт барьсан зураг, гэрээ хавсарган оруулна.

3.      Өөрийн оруулсан бүх мэдээллээ тулган баталгаажуулсны үндсэн дээр хүсэлтээ илгээнэ үү. Учир нь: Таны ямар нэгэн мэдээлэл дутуу, алдаатай бол данс нээгдэхгүйг анхаарна уу.

Дэлгэрэнгүй зааварчилгаатай www.statebank.mn/product/1155 линкээр орж танилцана уу.

Түүнчлэн, таны зайнаас нээсэн дансанд зөвхөн орлого орох ба хэрэв та зарлага гаргахыг хүсвэл доорх 3-н боломжийн аль нэгийг сонгон зарлага гаргах эрхээ нээлгээрэй.

1.      Банкны салбарт бичиг баримттайгаа биечлэн ирэх;

2.      Таныг төлөөлөх итгэмжлэл бүхий этгээдийг банкны салбар руу илгээх;

3.      Гялсбанк үйлчилгээг онлайнаар нээлгэх www.statebank.mn/product/876 линкээр орж, Гялсбанк үйлчилгээнд бүртгүүлэх;

Бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийн Төрийн банкны лавлах 1800-1881 дугаарт хандан авна уу.

 

ТӨРИЙН БАНК

Эрсдэлгүй ирээдүйн баталгаа

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627329
0 эможи

keyboard_arrow_up