Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг танилцуулах цахим хэлэлцүүлэг боллоо

2021 оны 5 сарын 19

Arslan.mn

Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо хамтран Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийн цахим хэлэлцүүлгийг (2021.05.18) зохион байгууллаа. Үүгээр хуулийн төслийг холбогдох төрийн байгууллага болон санхүүгийн салбарын мэргэжлийн холбоодод танилцуулах, санал авах ажиллагааг эхлүүлж байгаа юм.

Хэлэлцүүлгийг нээж Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн үг хэлж, ажлын хэсгээс санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах олон улсын шилдэг туршлага, зөвлөмжүүд, хуулийн төсөл боловсруулах болсон үндэслэл, шаардлага, тандан судалгаа, хуулийн төслийн зорилго, бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээ, хуулийн төсөл батлагдсанаар үүсч болох нийгэм, эдийн засгийн үр дүнгийн талаарх илтгэлүүдийг тавилаа. Мөн шүүхийн бус журмаар санхүүгийн хэрэглэгч болон санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч хоорондын маргааныг шийдвэрлэх тогтолцоо болон олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрийн хэрэгжилт зэрэг сэдвээр танилцуулга хийгдэж, хэлэлцүүлгийн явцад оролцогчдын асуултад хариулж, санал солилцов.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627050
0 эможи

Монголбанк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up