МОНГОЛБАНК: Мөнгөний нийлүүлэлт өмнөх жилээс 22.9 хувиар өссөн
2021 оны 4 сарын 27
Mөнгөний нийлүүлэлт өмнөх оны мөн үеэс 22.9 хувиар өсч 25.1 их наяд төгрөгт хүрлээ. Мөнгөний нийлүүлэлтийн жилийн өсөлтийн 16.9 нэгж хувийг төгрөгийн хадгаламж, 3.4 нэгж хувийг төгрөгийн харилцах, 3.4 нэгж хувийг гадаад валютын хадгаламж, 0.8 нэгж хувийг хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө, -1.6 нэгж хувийг гадаад валютын харилцах тус тус бүрдүүлж байна.
Өмнөх сартай харьцуулахад мөнгөний нийлүүлэлт 2.0 хувиар өсөхөд иргэдийн төгрөгийн харилцах, хадгаламж, хувийн байгууллагын харилцах, гадаад валютын хадгаламж нэмэгдсэн нь нөлөөлсөн байна. Харин иргэдийн гадаад валютын хадгаламж буурчээ.
Мөнгө санхүүгийн статистик. 2021.03-р сарын байдлаар. Зарим онцлох үр дүнгээс дурдвал:
- Мөнгөний нийлүүлэлт өмнөх жилээс 22.9%-иар өссөн
- Банкуудын зээл олголт жилийн дүнгээрээ өсч эхэлсэн, +2.8%
- Тайлант сард ХЖДХ 6.9%-тай байв.
Дэлгэрэнгүйг мэдээллийг доорх линкээр авна уу: https://www.mongolbank.mn/.../monetaryreview/2021/03.pdf
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
626074
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс