Г.Дөлгөөн: Бодлогын хүүг дахиж буулгах орон зай байхгүй
Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөний Клабхаус ярилцлагын буланд хийсэн ярилцлагаас хүргэж байна.
-Засгийн газраас хөл хориотой үед эдийн засгаа дэмжихээр иргэн бүрт 300 мянган төгрөг олголоо. Үүний хариу үзэгдэл эдийн засагт хэрхэн гарах вэ. Үнийн өсөлт, хөөрөгдөл гэхчилэнгээр?
Гуравдугаар сарын урьдчилсан гүйцэтгэлээр инцляци жилийн 2.6, сарын 0.6 хувьтай байна. Сүүлийн үед хил гааль хаагдсан, цар тахлаас болоод эдийн засаг саарч байна. Мөнгөний нийлүүлэлт оргил үедээ 70 хувийн өсөлттэй байсан бол гуравдугаар сард 24 хувийн гүйцэтгэлтэй гарсан. Зээлийн багц өнгөрсөн саруудад тогтмол буурсан. Гэхдээ гуравдугаар сарын гүйцэтгэлээр зээлийн багц 2.9 хувийн өсөлттэй гарсан. Энэ нь 10 их наядын төлөвлөгөөтэй холбоотой. Мөн ТБҮЦ-нд банкууд мөнгөө парклаад мөнгөний нийлүүлэлт саарсан үзүүлэлттэй байсан. Тэгвэл дөрөвдүгээр сарын 7- нд 8.1 их наядын үлдэгдэлтэй байна.
Гурван долоо хоногийн л өмнө буюу гуравдугаар сарын дунд үед 9 их наядын үлдэгдэлтэй байсан бол 10 их наядын төлөвлөгөөтэй холбоотой Төвбанкны үнэт цаасанд оруулсан мөнгө зах зээл рүү гарч эхэллээ. 300 мянган төгрөг олголттой холбоотой нэг их наяд төгрөгийг зах зээл даах боломж байна.
Худалдан авалт нэмэгдэхэд зохиомлоор үнэ нэмэгдэх асуудал ажиглагдсан ч үүн дээр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар ажиллах байх. Төр засгаас системийн 12 банкинд 300 мянгын олголттой зээлийн үндсэн төлбөрт суутгаж болохгүй, энэ нь өргөн хэрэглээний бараа худалдаж авах мөнгө шүү гэсэн албан бичиг хүргүүлсэн. Арилжааны банкууд ч нийгмийн хариуцлагын хүрээнд сайн ажиллаж байгаа.
-300 мянган төгрөг, 10 их наяд хөтөлбөрийн хамт 11 их наяд төгрөг эдийн засагт орох гэж байна. Гурван хувийн хүүтэй зээлийн явцын талаар ?
-Гурван хувийн хүүтэй 405.9 тэрбум төгрөгийн зээл гарчээ. 216.8 тэрбум төгрөгийн 876 ААН, 189 тэрбум төгрөгийн зээлийг 5000 зээлдэгч иргэнд очсон байна. 20.9 тэрбум төгрөгийг дахин санхүүжүүлжээ. Зээлийн гол зорилго 30 хувь дээр дахин санхүүжүүлэх, 70 хувь дээр шинэ зээл олгоход чиглэж байгаа. 11мянга 500 ажлын байр хадгалж үлдсэнээс Улаанбаатар 6447, орон нутагт 5158 ажлын байр хадгалжээ. Цар тахлын улмаас 60 мянган ажлын байр алдсан гэх тооцоо гарсан. Ажлын байр нэмэх гэхээс илүү хадгалж үлдэх зорилга тавьж байгаа.
-Арилжааны банкууд Төвбанкны үнэт цаас их хэмжээгээр аваад, эдийн засагт орох байсан мөнгөний урсгал тэр хэрээр хумигдаж байжээ. Одоо хоёр их наядын зээл гарснаар энэ байдал яаж өөрчлөгдсөн бэ?
-2019 оны эцсээр ТБҮЦ дундаж үлдэгдэл 4.1 их наядтай байсан. 2020 оны эцэст 7.9 их наяд төгрөгийн ТБҮЦ худалдан авсан байсан.Энэ үзүүлэлт энэ оны гуравдугаар сар гэхэд 8.9 их наяд төгрөг хүртлээ өссөн. Харилцагчдын мөнгийг ТБҮЦ-.нд 6 хувьд эрсдэлгүй нөхцөлд байршуулж байсан. Харин 10 их наядын хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс ТБҮЦ үлдэгдэл 8 их наяд болтлоо буурсан. Зээлийн багц ойролцоогоор 3 орчим хувиар өссөн.
-Яг ном журмын дагуу хөнгөлөлттэй зээл олгогдож байна уу гэдэг дээр ямар хяналт тавьж байгаа вэ
-Гурван хувийн хүүтэй зээл эрэлт ихтэй байна. Системээр тоо харьцуулвал банкны системд нийт 35 их наяд эргэлдэж байгаагаас 17 их наядын зээлийн үлдэгдэлтэй байна. Үүний 8.5 их наяд нь иргэдийн үлдсэн нь ААН-ийн зээл. 17 их наядттай харьцуулахад хоёр их наядын эрэлт их байна. Зээл байгаа оноосой хэрэгтэй хүндээ очоосой гэсэндээ банкны системээр дамжуулж байгаа. Төв банкны хяналт шалгалтын баг зайны хяналт тавьж,ковидын нөхцөлд уян хатан байдлаар шалгалт хийж байгаа. Мөн зургаан заалт бүхий журам гаргасна нь зээлдэгч эргэн төлөлт хийлгүй 90 хоновол, хуурамч материал бүрдүүлж өгвөл , зээлийг өөр зориулалтаар ашиглавал , бизнесийн ажиллагаа түдгэлзүүлсэн, дампуурсан гэхчилэн зургаан заалтаар журамласан. Хаан банк системийн 33 хувийг эзэлж байгаагийн хувьд энэ хэмжээгээр зээлийн хуваарилалт очно. Гэхдээ Сүхбаатар аймагт эрчимтэй зээл олгож дуусаад, Баян-Өлгийд хараахан дуусаагүй байх жишээтэй байгаагаас хуваарилалтыг цаг тухай бүрт нь шинэчлээд явна.
-Эдийн засагчид гурван хувийн хүүтэй зээлтэй Төвбанкны зургаан хувийн хүү өрсөлдөөд байна гэж харж байгаа. Монголбанкны бодлогын хүүг зургаан хувиас буулгах боломжтой юу?
-Зургаан хувь түүхэндээ хамгийн доод түвшиндээ байгаа. Дахиад 0 хүртэл буулгах шаардлага нийгмийн сүлжээ, зарим эдийн засагчид хэлдэг. Гэхдээ яагаад ТЭГ хувь болгох гээд байгаа шалтгаан нь барууны өндөр хөгжилтэй оронтой байнга жишиж ярьдаг. Бид өөрсдийн макро түвшинтэй байнга уях хэрэгтэй л дээ. Төвбанкны гол үүрэг төгрөгийн тогтвортой байдлыг хангах. Хэрэв бодлогын хүүг 0 болговол төгрөгийн ханш унаж, долларжих үзэгдэл явна.
Одоогийн инфляцийн түвшин 2.6 хувьтай байна. Өнгөрсөн жилийн төгргөг доллартай харьцах ханш 4.4 хувиар суларсан. Ханш дээр 4.4 хувь, инфляци 2.6 хувийн алдагдалтай гэж үзвэл зардал 7 хувиар бүртгэгдэж байна.
Тэгэхээр үүнээс доош буулгах орон зай байхгүй.
Эх сурвалж: mass.mn
|