Төрийн банк ЗЭЭЛИЙН ХҮҮГЭЭ дахин БУУРУУЛЛАА

2021 оны 2 сарын 28

Arslan.mn

Төрийн банкнаас “Ковид-19” цар тахлаас шалтгаалан санхүүгийн хүндрэлд орсон харилцагчдаа дэмжих үе шаттай бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Өнгөрөгч 2020 онд бид, цар тахлын нөлөөгөөр орлого доголдсон, санхүүгийн хүндрэлд орсон 46,316 харилцагчийн 663.4 тэрбум төгрөгийн зээлийг шимтгэл болон нэмэгдүүлсэн хүүний тодорхой хэсгээс чөлөөлж, 11 нэр төрлийн зээлийн жилийн хүүг бууруулсан бол энэ удаа доорх 13 нэр төрлийн зээлийн жилийн хүүг 1.2-4.8 хувиар буурууллаа.   

ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛ
-    Цалингийн зээл 
-    Барьцаат хэрэглээний зээл
-    Ахуйн хэрэглээний зээл

ОРОН СУУЦНЫ ЗЭЭЛ
-    Амины сууц/ хашаа байшин барих зээл
-    Амины сууц/ хашаа байшин худалдан авах зээл
-    Орон сууц худалдан авах зээл  

ХӨДӨӨ АЖ АХУЙН ЗЭЭЛ
-    Малчны зээл
-    Малчдад зориулсан ахуйн хэрэглээний зээл
-    Газар тариалан/ Хөрөнгө оруулалтын зээл
-    Газар тариалан/ Эргэлтийн хөрөнгийн зээл

БИЗНЕСИЙН ЗЭЭЛ
-    Бичил бизнес
-    Эргэлтийн хөрөнгө 
-    Хөрөнгө оруулалтын зээл 

Дээрх зээлүүдийн нөхцөл сайжирч, уян хатан болсон тул эрхэм харилцагч та бүхэн өөрт ойр байрлах салбар нэгжид хандан зээлийн хүсэлтээ өгч түргэн, шуурхай шийдүүлээрэй. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
624039
10 эможи

Ard
2021-02-28 20:33
Худлаа ш дээ зээл авч хүүгээ бууруулъя гэхэд хуучин зээлээд хаагаад авч болно гэсэн хариу өгсөн бүх банк яг ижил бууруулсан нэртэй боловч бас л нэг том луйвар явах гээд байна шүү
Зочин
2021-02-28 19:57
сайхан хошгируулан даа
зочин
2021-02-28 18:11
голомт банк хадгаламжийн хүүгээ 50% бууруулж буцааж татсан байсан.одоо зээлийн хүү буурах байхдаа
Зочинзочин
2021-02-28 16:02
өндөр настан , хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэрийн зээлнээс 18 хувь албадан суутган авдаг жудаггүй дээрмээ хэзээ таслан зогсоох вэ ???!!!!
Зээлдэгч
2021-02-28 13:56
Хуучин зээл авсан хүмүүсийн зээлийн хүү давхар буухуу би 2.2 хэрэглээний зээл авсан
Төрийн банк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up