Гялсбанк үйлчилгээний Смарт аппликейшн сувгийг танилцуулж байна
2021 оны 2 сарын 04
Харилцагч Таны ухаалаг гар утсанд зориулан Гялсбанк үйлчилгээний Смарт аппликейшн сувгийг танилцуулж байна. Смарт банк сувгийг ашигласнаар Та:
- Бүх төрлийн дансны үлдэгдэл шалгах, хуулга харах;
- Өөрийн данс хооронд, банк доторх (данс, карт, хувийн дугаараар), банк хоорондын гүйгээ хийх;
- Орон сууцны төлбөр лавлах, төлөх мөн хэрэглээний төлбөр нэмэх;
- Бүх үүрэн телефоны оператор компанийн гар утасны ярианы төлбөр төлөх, нэгжийн карт худалдан авах
- Цахим төгрөг (АТМ-ээс картгүйгээр бэлэн мөнгө авах) үйлчилгээний гуйвуулгын код авах;
- Салбар, АТМ-ны ажиллах цагийн хуваарь, байршил харах (газрын зургаар, жагсаалтаар);
- Валютын ханш харах;
- Хадгаламжийн болон зээлийн тооцооллуур ашиглах;
- Нийгмийн даатгалын төлбөр төлөх үйлчилгээ (төлбөр төлөх зааврыг ЭНД-ээс авна уу);
- Торгууль төлөх;
- СУИС-ийн төлбөр төлөх
- MNBC, DDISH кабелийн телевизийн төлбөр төлөх
- Картаа хаах, нээх
- Татвар төлөх
Смарт аппликейшн сувгийг ашиглахын тулд Таны утас дараах шаардлагыг хангасан байна.
- Android болон iPhone төрлийн утас байх.
- Интернэтэд холбогдсон байх шаардлагатай /3G, 2G интернэт тохиргоог хийсэн байх эсвэл WiFi сүлжээнд холбогдсон байх/
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
623329
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс