Б.Баярдаваа: Арилжааны банкуудад 6 хувийн хүүтэй олгосон санхүүжилтийн хэмжээ 230 тэрбум төгрөг болсон
Өнөөдөр Монголбанкнаас ээлжит мэдээллээ хийлээ.
Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа:
- Бодлогын хүүг бууруулснаар эдийн засагт ямар нөлөө үзүүлж байна вэ?
- Гол нөлөө нь эдийн засгийн сэргэлтийн хугацааг 2-3 улирал түргэсгэж байна. Өөрөөр хэлбэл ДНБ-ий зөрүү эерэг төлөвтэй очих хугацаа 2-3 улирлаар наашилж байгаа хэрэг.
Мөн Монголбанкнаас арилжааны банкуудад олгож байгаа санхүүжилтийн хүү мөн адил 6% болж буурсан бөгөөд олгосон санхүүжилтийн хэмжээ дөрөвдүгээр улиралд 230 тэрбум төгрөг байсан. Зарцуулалтыг нэгдүгээр сарын 25-ны байдлаар нэгтгэж үзвэл 192 тэрбум төгрөг нь эцсийн зээлдэгчдийн зээлийг дахин санхүүжүүлэх болон шинээр олгох хэлцэл хийгдээд явж байна. Үүнээс 82.9 тэрбум төгрөгийн зээл нь гэрээгээ хийчихсэн төлөв байдалтай байна.
- Эдийн засагт зээл хэрэгтэй байгаа. Энэ зээлийн хэмжээ гарч байна уу?
- Дээр хэлсэн 230 тэрбум төгрөгийн санхүүжилтээс гадна 2021 оны нэгдүгээр улиралд 250 тэрбум төгрөгийн санхүүжилтийг жижиг дунд бизнесийг дэмжих, уул уурхайн бус экспортод олгохоор Мөнгөний бодлогын хорооноос шийдвэрлэсэн. Энэ санхүүжилт цаашид үргэлжлээд хийгдэнэ. Тодруулбал,
- Жижиг дунд бизнес эрхлэгчдэд 300 хүртэлх сая төгрөгийн зээлийг шинээр олгох, эсхүл одоо банкан дахь зээлийг дахин санхүүжүүлэх
- Уул уурхайн бус салбарын хүрээнд нэг хүнд олгох зээлийн хэмжээ нэг тэрбум төгрөг хүртэлх байх юм.
- 2021 төгрөгийн ханш сулрах чангарах ямар нэгэн төлөв байгаа юу. Нөлөөлөх хүчин зүйл нь юу байгаа вэ?
- Төлбөрийн тэнцлийн 2020 оны статистикийн урьдчилсан гүйцэтгэл энэ долоо хоногт гарна. Ирэх долоо хоногт эцэслэгдээд Монголбанкны цахим хуудсанд тавигдана.