Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд Япончууд хөрөнгө оруулахаар болжээ
Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд Японы нэгэн бизнесмен хөрөнгө оруулалт хийж худалдан авахаар тохирчээ.
МЭДЭЭЛЛИЙН МӨРӨӨР ТУС БАНКНЫ ВЕБСАЙТАД ОРЖ ҮЗЭХЭД МЕНЕЖМЕНТИЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙЖ, ӨНГӨ ТӨРХ, ЛОГОГОО ЭРС ӨӨРЧИЛСӨН НЬ АНЗААРАГДАЖ БАЙНА. ӨМНӨ НЬ ТУХАЙН БАНКИНД Д.ДАГВАДОРЖ АВРАГА 57% ЭЗЭМШДЭГ БАЙСАН БОЛ ТУН УДАХГҮЙ ЭНЭ БАНК 100% ЯПОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ БАНК БОЛОХООР БОЛЖЭЭ.
Нарны гүүр, Нарны зам, шинэ нисэх онгоцны буудал гээд монголчуудын нэн хэрэгцээтэй төслүүдэд санхүүжилт өгч тусламжийн гараа байнга сунгадаг япончууд өдгөө Үндэсний хөрөнгө оруулалтын банкийг худалдан авч санхүүгийн секторт бодит хувь нэмрээ оруулахаар болсон төдийгүй, иргэд, аж ахуйн нэгж, жижиг дунд үйлдвэрийнхэний тулгамдсан асуудал болох зээлийн хүүг үлэмж хэмжээгээр бууруулах бодлого барьж байгаа бололтой.
Эх сурвалж: zaluucom.mn
|