МОНГОЛБАНК ажилтан сонгон шалгаруулж авна
2021 оны 1 сарын 07
Монголбанкны Дотоод аудитын газарт дараах ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна.
Ажлын байр: Мэдээллийн технологийн аудитор
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Мэдээллийн технологи, Мэдээллийн аюулгүй байдал болон програм хангамжийн чиглэлээр их, дээд сургууль төгссөн;
- Ярианы болон бичгийн англи хэлийг өндөр түвшинд эзэмшсэн;
- Монгол хэлээр бичиг, баримт боловсруулах өндөр чадвартай;
- Ёс зүйн өндөр зарчимтай.
Ерөнхий шаардлага:
- Ажлын бүтээмж санаачлага, сурч хөгжих эрмэлзэл өндөр
- Харилцааны соѐлтой, багаар хамтарч ажиллах чадвартай,
- Идэвхи санаачлагатай, шуурхай, нягт нямбай;
- Хариуцлагатай, хариуцлага хүлээх чадвартай;
- Хувийн зохион байгуулалт сайтай;
- Цаашид тогтвор суурьшилтай ажиллах хүсэл эрмэлзэлтэй
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет;
- Их, дээд сургуулийн диплом, дүнгийн хуулбар
- Өргөдөл
- Иргэний үнэмлэхний хуулбар
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэд дээрх материалыг бүрдүүлэн Монголбанкны Төв байрны бичиг хэрэгт 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн дотор авчирч өгнө үү.
Дэлгэрэнгүй мэдээллийг 317542 дугаарын утсаар холбогдон авна уу.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
622557
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс