Хөгжлийн банк оны ажлаа дүгнэж ЦАХИМААР ХУРАЛДЛАА

2021 оны 1 сарын 05

Arslan.mn

Монгол Улсын Хөгжлийн банкны хамт олон 2020 оны ажлаа дүгнэж тайлангийн хурлаа цахимаар зохион байгууллаа.

2020 онд дэлхий нийтийг хамарсан Covid-19 халдварт цар тахлын тархалтын улмаас олон улс хилийн хорио тогтоож, дэлхий нийтээрээ өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, онцгой дэглэм мөрдөн ажиллаж байгаа  хэдий ч Банкны хувьд төлөвлөгөөт ажлуудаа хийж хэрэгжүүлсэн он байлаа.

Монгол Улсын Хөгжлийн банкны хувьцаа эзэмшигчийн эрхийг Засгийн газрын тогтоолоор Сангийн яамны харьяанд шилжүүлсэн. Үүний хүрээнд тус банк нь бүтцийн өөрчлөлт хийж анхан шатны нэгжийн тоог 28 хувиар бууруулсан байна.

Монгол Улсын Хөгжлийн банкны нийт актив хөрөнгө 4,3 их наяд төгрөг,  банкны зээлийн багц 3.3 их наяд  төгрөгт хүрчээ. Тайлант хугацаанд үр ашиггүй, шаардлагагүй зардлуудыг бууруулах замаар банкны батлагдсан жилийн төсвийг 8.1 тэрбум төгрөгөөр буюу 40 хувиар хэмнэлээ. Өнгөрсөн 10 жилийн ажлаа дүгнэж, ирэх таван  жилийн зорилтоо тодорхойлон 2021-2025 онд ажиллах стратеги төлөвлөгөөг хэлэлцэв.

Монгол Улсын Хөгжлийн банк нь уул уурхайн бус эдийн засгийн үр өгөөжтэй экспортод гарах боломжтой төсөл хөтөлбөрүүдийг дэмжин ажилладаг. Монгол Улсын Засгийн газраас баталсан ноолуур хөтөлбөр болон  үр тариа, хүнсний ногооны үрийн нөөц бүрдүүлэх, газар тариалангийн ургац алдахаас сэргийлэх зорилгоор  газар тариалан эрхлэгчдийг дэмжиж  ажиллалаа. Дээрх хоёр хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 250.7 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгожээ. Түүнчлэн “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн төсөлд  20.9 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгосон байна.

Тайлант хугацаанд шууд болон дамжуулан хэлбэрээр 345,4 тэрбум төгрөгийн зээл олгож 351,5 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлүүлжээ. Чанаргүй ангилалд багтсан зургаан зээлийг бүрэн төлүүлж дуусгасан бөгөөд огт зээлээ төлдөггүй байсан 27 аж ахуйн нэгжийн 32.5 тэрбум төгрөгийн чанаргүй зээлийг төлүүллээ.

Цаашид Монгол Улсын Хөгжлийн банк эрчим хүчний салбарын төсөл хөтөлбөр, ногоон зээлийн санхүүжилтийг дэмжин ажиллах төслийн баримт бичгүүдээ боловсруулаад байна. Мөн зээлийн барьцаа хөрөнгийн мэдээллийг цахимжуулах, төсөл хөтөлбөрт тавигдах дотоод үнэлгээний аргачлалыг боловсруулж мөрдүүлэх, Монгол Улсын Хөгжлийн банкны      Үнэт цаасыг төрөлжүүлж, санхүүгийн зах зээлийн хөгжлийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах, хүний нөөцийн мэдээллийн сан, үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх, олон улсын чанарын стандарт ISO 9001 үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Эх сурвалж: Хөгжлийн банк
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622489
0 эможи

Хөгжлийн банк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up