Худалдаа хөгжлийн банк Японд төлөөлөгчийн газраа нээжээ

2014 оны 7 сарын 24

Монгол Улсын Ерөнхийлөгч Япон улсад айлчилж буй энэ үед манайхаас Худалдаа хөгжлийн банк Токио хотод төлөөлөгчийн газраа нээжээ. Худалдаа хөгжлийн банк Токио хотод төлөөлөгчийн газраа нээж байгаа нь хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ач холбогдолтой аж.

 

Харин Японы хамгийн том хоёр банк сүүлийн нэг жилийн хугацаанд Монголд төлөөлөгчийн газраа нээсэн юм. Мөн Монголбанк Японы "Санхүүгийн үйлчилгээний агентлаг"-тай хамтран ажиллах нөхцлөө тохироод байгаа талаар Төв банкнаас мэдээлсэн. Эдгээр нь хоёр улсын санхүүгийн салбар дахь хамтын ажиллагаа хүрээгээ тэлсээр байгааг илтгэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6209
0 эможи
keyboard_arrow_up