МУХБ: Газар тариалангийн ХӨНГӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН нөхцөлтэй ТАНИЛЦААРАЙ
Дэлхий нийтийг хамарсан Covid-19 халдварт цар тахал тархалтын улмаас олон улс хилийн хорио тогтоож, дэлхий нийтээрээ өндөржүүлсэн бэлэн байдалд шилжилж, онцгой дэглэм мөрдөн ажиллаж байгаа энэ цаг үед Монгол Улсын Засгийн газраас үр тариа болон хүнсний ногооны үрийн нөөц бүрдүүлэх, газар тариалангийн ургац алдахаас сэргийлэх арга хэмжээний хүрээнд тариалан эрхлэгчдэд хөнгөлттэй зээлийн дэмжлэг үзүүлэх ажлыг хэрэгжүүлэхээр болсон.
Үүний үр дүнд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Газар тариалангийн тогтвортой хөгжлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” 138 дугаар тогтоолыг баталсан бөгөөд уг тогтоолын хүрээнд “Газар тариалангийн дамжуулан зээлийн нөхцөл”-ийг МУХБ-ны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн тогтоолоор баталж, зээлийг иргэн, аж ахуйн нэгжүүдэд арилжааны банкуудаар дамжуулан олгоход бэлэн болоод байна.
“Газар тариалангийн дамжуулан зээлийн үндсэн нөхцөл”-д заасан зориулалтын дагуу арилжааны банкаар дамжуулан хөнгөлттэй зээл авах хүсэлтэй, ХХААХҮЯ-ны бүртгэлд хамрагдаж, баталгаажуулсан жагсаалтад орсон, 2020 онд газар тариалан эрхлэх иргэн, аж ахуй нэгжүүд нь өөрсдийн хамтран ажилладаг арилжааны банканд зээлийн хүсэлт, холбогдох мэдээллийг хүргүүлж, энэхүү хөнгөлттэй зээлд хамрагдахыг урьж байна.
ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ДАМЖУУЛАН ЗЭЭЛИЙН ҮНДСЭН НӨХЦӨЛ
|
МУХБ-ны тухай хууль, Зээлийн бодлого болон дүрэм, журмын шаардлагыг бүрэн хангасан арилжааны банк |
|
ХХААХҮЯ-ны бүртгэлд хамрагдаж, баталгаажуулсан жагсаалтад орсон, 2020 онд газар тариалан эрхлэх аж ахуйн нэгж, иргэд |
|
Үр тариа, тосны ургамал, тэжээлийн ургамал, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийн тариалалт, хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн эргэлтийн болон тариалах талбай, хураан авах ургацын хэмжээг өсгөх, хүн амын хүнсний үйлдвэрлэл нөөцийг нэмэгдүүлэх, хангамжийг тогтворжуулах |
|
Төгрөг |
|
Газар тариалангийн тогтвортой хөгжлийг дэмжих 2020 оны хөнгөлөлттэй зээлийн дамжуулан санхүүжилтийн эх үүсвэрийн хэмжээ 150.0 тэрбум төгрөг хүртэл |
|
Хүү шимтгэлийн ерөнхий нөхцөлийн дагуу |
|
Хүү шимтгэлийн ерөнхий нөхцөлийн дагуу |
|
|
|
|
|
Жилийн суурь хоног 365, бодит хоногоор тооцно |
|
Дэд зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацаа 6 хүртэл сар |
|
Эргэн төлөлтийн хуваарьт тусгасны дагуу үндсэн зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд зөрчил үүссэн үндсэн зээлийн дүнгээс үндсэн хүүний хувийн 20.0%-иар төлбөрийн зөрчлийг арилгах хүртэл хугацаанд тооцох |
|
Зээл олгосноос хойш 1 хүртэл жил |
|
- Хүүгийн төлбөрийг сар бүрийн 25-ны өдөрт багтаан (хэрэв амралтын өдөр таарвал дараагийн ажлын өдөрт) төлөх. |
|
- Энгийн вексель; - Төв банкны үнэт цаас; Олон улсын үнэлгээний байгууллагаар үнэлэгдсэн, зээлжих зэрэглэлийн үнэлгээ нь Монгол улсын Засгийн газрын зээлжих зэрэглэлийн үнэлгээнээс нэг зэрэглэл бага ба түүнээс дээш үнэлгээтэй банканд үнэт цаас барьцаалах шаардлага хамаарахгүй; - Бусад. |
|
1. Монголбанкнаас арилжааны банканд тавигддаг Зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг сүүлийн 3 сар хангасан байх; 2. МУХБ-д хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх; 3. Монголбанканд хүргүүлсэн санхүүгийн тэнцэл, зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийн хэрэгжилтийн тайлангийн хувийг сар бүр МУХБ-д хүргүүлэх; 4. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны бүртгэлд хамрагдаж, баталгаажуулалтанд орсон аж ахуйн нэгж, иргэдэд зээлийг олгох; 5. МУХБ-аас олгосон зээлийг зориулалт бусаар буюу газар тариалан эрхлэлтээс бусад зориулалтаар ашигласан нь тогтоогдсон тохиолдолд зээл, хүүгийн хөнгөлөлтийг буцаан төлөх; 6. Дэд зээлдэгчдийн тариалсан талбай, хураасан ургац, борлуулсан бүтээгдэхүүний хэмжээ, зээл авсан хугацаанд хадгалсан, нэмэгдсэн ажлын байрны тоо, улсын төсөвт төлсөн бүх төрлийн татварын хэмжээний талаарх мэдээллийг МУХБ-аас шаардсан тухай бүр ирүүлэх; 7. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны бүртгэлд хамрагдаж, баталгаажуулалтад орсон аж ахуйн нэгж, иргэдийн 2020 онд арилжааны банкнаас газар тариалан эрхлэх зориулалтаар санхүүжилт авсан боловч бүрэн хэрэгжиж дуусаагүй төслийг энэхүү хөнгөлөлттэй зээлээр дахин санхүүжүүлэх боломжтой; 8. Зээлдэгчээс ирүүлсэн баримт бичиг болон холбогдох баримт бичигт үндэслэн тухайлсан нөхцөл зааж болно. |
|
1. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны бүртгэлд хамрагдсан байх;
4. Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах талбай 0.1 га талбайгаас дээш байх; 5. Өвөл-Зуны хүлэмжийн аж ахуй эрхлэгч 30 м2 талбайгаас дээш хүлэмжийн талбайд тариалан эрхлэгч байх; 6. Нийт тариалсан талбай, хураасан ургац, борлуулсан бүтээгдэхүүний хэмжээ, зээл авсан хугацаанд хадгалсан, нэмэгдсэн ажлын байрны тоо, улсын төсөвт төлсөн бүх төрлийн татварын хэмжээний талаарх мэдээллийг МУХБ-аас шаардсан тухай бүр арилжааны банканд ирүүлэх; 7. МУХБ-аас олгосон зээлийг зориулалт бусаар буюу газар тариалан эрхлэлтээс бусад зориулалтаар ашигласан нь тогтоогдсон тохиолдолд Дэд зээлдэгч зээл, хүүгийн хөнгөлөлтийг буцаан төлөх; 8. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны бүртгэлд хамрагдаж, баталгаажуулалтад орсон аж ахуйн нэгж, иргэдийн 2020 онд арилжааны банкнаас газар тариалан эрхлэх зориулалтаар олгосон зээлийг дахин санхүүжүүлэх тохиолдолд тухайн төсөл нь бүрэн хэрэгжиж дуусаагүй байх; 9. Дэд зээл хүсэгч, түүнтэй холбогдох этгээд нь банк болон банк бус санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх.
|
_ _ _o0o_ _ _