Монголбанк 1.7 тн үнэт металл худалдан авчээ

2020 оны 6 сарын 03

Arslan.mn

Монголбанк 2020 оны 5 дугаар сард 1.7 тн үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 8.5 тн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 4.3 тн-оор өссөн үзүүлэлт юм.  Монголбанкны нийт худалдан авсан 8.5 тн үнэт металлын 6.8 тн нь алт, 1.7 тн нь цагаан мөнгө байна.

2020 оны 5 дугаар сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 36.7 кг,  Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 58.0 кг үнэт металл худалдан аваад байна. Он гарснаас хойш орон нутаг дахь Монголбанкны 2 хэлтэс нийт 418.9 кг үнэт металл худалдан авлаа.

Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж үнэ 2020 оны 5 дугаар сард 154,048.51  төгрөг байлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
617543
0 эможи
Монголбанк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up