Монголбанкнаас иргэдийн гар утсанд ирүүлж буй мессэж ямар учиртай вэ?

2020 оны 5 сарын 31

Arslan.mn

"Ta tsahimaar baraa hudaldan avdag bol (online shop) sudalgaand hamragdana uu. Link https://tinyurl.com/yc8kazq2 40 huniig uramshuulna. Lavlah utas: 11-323243" гэсэн мессэж иргэдийн гар утсанд ирж байгаа.

Энэ тухай тайлбарыг Монголбанкнаас гаргажээ.

Уг тайлбарт:

Монголбанк нь Монгол Улсын макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт болох Төлбөрийн тэнцлийн статистикийг боловсруулж, олон нийтэд мэдээлдэг. Энэхүү статистикийн чанарыг сайжруулах зорилгоор “Цахим худалдааны түүвэр судалгаа”-г зохион байгуулж байна.

Иргэн та 2019 онд гадаад орноос хувийн хэрэгцээндээ болон худалдан борлуулах зорилгоор цахим худалдан авалт (online shopping) хийсэн бол энд линкийг дарж судалгаанд оролцож, бидний ажилд дэмжлэг үзүүлэхийг хүсье.

Бид судалгаанд оролцогчдоос 40 хүнийг санамсаргүй байдлаар сонгон 50,000 төгрөгийн бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичгээр урамшуулах бөгөөд таны мэдээллийг зөвхөн статистикийн зорилгоор ашиглан нууцлалыг хууль, тогтоомжийн дагуу хадгалах болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
617477
5 эможи
Монголбанк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up