Хүүхдийн ХАДГАЛАМЖИЙН ЭЗЭН болоорой
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хөл хориотой энэ цаг үед Төрийн банкны хүүхдийн хадгаламж эзэмшигч бяцхан харилцагчдынхаа дунд “МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО”-г хэн сайн ярих вэ? онлайн уралдаан зарлаж байна.
Хэрхэн оролцох:
• Хүүхдэд зориулсан Монголын нууц товчоо I дэвтрийн хавсаргасан 4 сэдвээс 1 сэдвийг сонгож, өөрийн үгээр ярьж бичлэгээр Төрийн банкны Фэйсбүүк хуудсанд ирүүлэхэд л хангалттай.
Тавигдах шаардлага:
• Төрийн банканд хүүхдийн хадгаламжтай байх;
• 10 хүртэлх насны хүүхдүүд оролцоно;
• Бичлэг нь зохиомжтой, шаардлага хангахуйц байх;
• Хамгийн ихдээ 2 минутын бичлэг байх;
• 2020.05.19-05.21-ний өдрийг дуустал хугацаанд бичлэгийг хүлээн авна.
Шалгаруулалт:
• 2020.05.22-05.25-ыг дуустал хугацаанд Төрийн банкны Фэйсбүүк хуудсанд байршуулан хамгийн их “Views”- ээр нь тодруулна;
• Ирүүлсэн видеоны зохиомжоор 10 хүртэл нэмэлт оноо өгнө.
Уралдааны шагналын сан:
• Нийт ирүүлсэн бичлэгүүдээс 10 ялагчийг тодруулна;
• Ялагч тус бүр хадгаламжиндаа 300 мянган төгрөг нэмүүлэх эрх ;
• Хүүхдэд зориулсан Монголын нууц товчооны II дэвтрийг бэлгэнд авна;
• Төрийн банкны хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан тусгай контентд оролцох эрхийг эзэн болно;
• Төрийн банкны гарын бэлэг