Монголбанкны нэрэмжит Эрдэм шинжилгээний хурлын 2020 оны шилдэг судалгааны ажлыг шалгарууллаа
Монголбанкны уламжлалт Эрдэм шинжилгээний бага хурлын хоёр дахь шатны шалгаруулалт энэ сарын 15-ны өдөр болж, дүнгээ гаргалаа. Уг эрдэм шинжилгээний бага хуралд эдийн засаг, статистик болон санхүүгийн чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг судлаач, эрдэмтэд, болон оюутнууд судалгааны бүтээлээр оролцдог бөгөөд тэдний бүтээлийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, бодлого боловсруулахад оролцоог нь нэмэгдүүлэх зорилготой юм. Энэ жил судлаачдын ангилалд 17, оюутны ангилалд 31 бүтээл ирснээс хоёрдугаар шатны шалгаруулалтад 10 бүтээл шалгарч, оновчтой санаа, шинэлэг судалгаа бүхий бүтээлийг ангилал тус бүрийн эхний гурван байрт тодрууллаа.
Судлаачийн ангилалд
Тэргүүн байр: М.Лхагвадорж, Ч.Алтан-Өлзий - Твиттер өгөгдөл ашиглан богино хугацааны валютын ханшийн таамаглал хийх
Удаах байр: Ц.Оюунзул, Б.Нямбаатар - Монгол Улсын баялгийн сангуудын эдийн засаг дахь нөлөө
Гутгаар байр: О.Боролдой - Examining the Inter-temporal Relationship in Loan Portfolio, Cost Efficiency and Capitalization: A Managerial Behaviour Model for Mongolian Banks
Оюутны ангилал
Тэргүүн байр: Б.Хүслэн - Банкны өөрийн хөрөнгийн зохистой харьцаа, түүний зээлийн нийлүүлэлт болон эдийн засагт үзүүлэх нөлөө
Удаах байр: Э.Хосбаяр, Г.Төгсбилэг, Э.Тамир - Эмэгтэйчүүдийн ажиллах хүчинд оролцох хүчин зүйлүүдийн шинжилгээнд албан бус секторыг авч үзэх нь
Гутгаар байр: Д.Гантогтох, Б.Төгөлдөр - Эдийн засгийн өсөлтийг хангах салбарын оновчтой бүтцийг тодорхойлох нь