НЯГТЛАХ ТУСАМ АЮУЛГҮЙ: Картын нууц үгээ бусдад хэлэх нь таны дансыг ЭРСДЭЛД оруулна

2020 оны 4 сарын 28

Arslan.mn

Сайн уу? Намайг карт гэдэг. Манай эзэн намайг ашиглах их дуртай. Энд тэнд олон ч газраар дагуулж явж, их ч тооцоо хийсэн дээ. Гэхдээ сүүлийн үед бид хоёрын л мэдэх ёстой нууцыг найздаа бүр болоогүй кассын ажилтанд хүртэл хэлчихсэн. Зөвхөн бидний л нууц болох пин кодоо хүмүүст хэл дэг нь надад таалагдаагүй ээ. Яагаад гэвэл тэр нууц үг намайг болон эзний минь мөнгийг хамгаалдаг гол хамгаалагч нь болохоор л юм шүү дээ.

Картын нууц үгээ бусдад хэлэх нь таны дансыг эрсдэлд оруулна. Та энэ мэдээллийг цааш түгээж гэр бүл найз нөхдөдөө өөрийн нууц үгээ хамгаалахыг сануулаарай.

2020 оны нэгдүгээр сараас эхлэн Цагдаагийн Ерөнхий газар, Монголбанк, Монголын Банкны Холбоо болон арилжааны банкууд хамтран иргэд, олон нийтэд санхүүгийн гэмт хэрэг, залилан, луйвраас сэрэмжлүүлэх зорилго бүхий “Ятгах тусам нягтал” аяныг нэг сарын хугацаатай хэрэгжүүлсэн. Тус аяны үргэлжлэл болгон “Нягтлах тусам аюулгүй” аян энэ сарын 20-ны өдрөөс  орон даяр зохион байгуулагдаж эхлээд байна.

“Нягтлах тусам аюулгүй” аянг ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР, МОНГОЛБАНК, ХААН БАНК  зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж буй. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616609
1 эможи
НЯГТЛАХ ТУСАМ АЮУЛГҮЙ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up